Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Даамын спортод мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, тив, дэлхийн аваргатай болгосон ачтан

Даамын спортын дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэм­цээн (УАШТ)-ий хошой алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлсэн амжилттай нэгэн.
2026-04-03

Хасын хүлгүүд” багийнхан финалын цувралын эхний тоглолтод хожлоо

Сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн финалд “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийнхан шалгарсан. Тэдний финалын цуврал тоглолт энэ сарын 1-нд өрнөж, онооны хол зөрүүгүй ана мана өрсөлдөв. Үзэгчдийг суудлаас нь бостол догдлуулсан тэмцээнд “Хасын хүлгүүд” багийнхан улирлын турш амжилттай тоглож, урагшилсан хүчирхэг өрсөлдөгчөө 77:76-аар буулган авч цувралыг 1:0 болголоо.
2026-04-03

Б.Итгэлмаа, Д.Сэлэнгэсүрэн, Б.Эрхэмхишиг нар “Academy cup-2026”-д түрүүлэв

"Academy cup-2026” оюуны спортын байгууллагын аварга шалгаруулах тэмцээн түргэн бодолт, рубикийн шоо төрлөөр болоход Монголын оюун ухааны академийн хот болон орон нутаг, олон улс дахь гэрээт 60 салбарын 100 гаруй багш, ажилтан (УАШТ-д медаль хүртсэн, олон улсын цолтой, гадаадын тэмцээнд оролцсон) A, Б ангилалд ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа.
2026-04-02

“Женко” клубийнхэн тэргүүллээ

Завхан аймгийн Сантмаргаз сумын  уугуул, самбо бөхийн Ази тивийн зургаан удаагийн  аварга, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт “Дэлхийн цом”-ын аварга Б.Мөнгөнтуяагийн нэрэмжит самбо бөхийн залуучууд, дунд насныхны ангиллын УАШТ боллоо.
2026-04-02

Дасгалжуулагчид олон улсын сургалтад хамрагдана

Манай улсад ирсэн FIVB-ийн сургагч, Серби улсын волейболын мэргэжлийн түвшний дасгалжуулагч Моро Бранислав 16 улсын шигшээ баг, клубүүдтэй ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Румын, Тайвань, Филиппин, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийг удирдаж, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсан аж.
2026-04-02

Г.Хишигсайхан олон улсын хагас марафонд хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Янжөү хотод болсон олон улсын хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд Монголоос хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад эрэгтэйчүүдээс Б.СэрОд, Г.Бат-Эрдэнэ О.На­цаг­дорж, эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнх­заяа, Б.Номин нар оролцов. Тэднээс Г.Хишигсайхан хү­рэлмедаль хүртлээ.
2026-04-01

Э.Эрхэс түрүүлж, улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэв

АНУ-ын Индианаполис хотод эхэлсэн усанд сэлэлтийн “USA swimming speedo sectional-2026” тэмцээнд Монголын сэлэгчдээс “Сэлэм загас” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
2026-04-01

Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн Улаанбаатарт эхэллээ

“Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Аса арена”-д өчигдөр эхэллээ. Ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 25 орон шилдэг тамирч­ даа оролцуулахаар илгээснээр 230 гаруй бокс­ чин Монголд ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Тивийн шилдгүүд нэг дор цугларсан эл тэмцээний медалийн төлөөх ширүүхэн тулаанууд рингэнд өрнөдөг тул боксын хорхойтнууд дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломжтой.
2026-03-31

Байт харваачид холимог багийн болон ганцаарчилсан төрөлд түрүүлэв

Тайландын Бангкок хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Aichi Nagoya- 2026” Азийн XX наадмын байт харвааны сонгон шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч  Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлагад оролцлоо.
2026-03-30

Л.Ариунболд 31 дэх түрүүгээ хүртлээ

Монголын автомастеруудын холбооны энэ оны цуврал дөрөв дэх уралдаан, “Экстир” ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит “Экстир мастер кросс”-т шилдэг 74 тамирчин хурд сорьсноос “Шинэ барилга”, “Хаан шоргоолж” ХХК, “VX racing” клубийн тамирчин, 36 дугаартай Л.Ариунболд тэргүүлж 31 дэх түрүүгээ хүртлээ.
2026-03-27

Шигшээ багийнхан олон улсын багт хурд сорьж байна

Монголын дугуйн шигшээ багийн болон шилдэг 12 тамирчин Европ, Азийн дөрвөн улсын зургаан мэргэжлийн багт харьяалагдаж буй. Тухайлбал, Испанийн “Burgos-BH” багт Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) С.Жамбалжамц, Тайландын “Roojai Insurance”-д Б.Марал-Эрдэнэ, Х.Тэмүүлэн Б.Тэгшбаяр нар нэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын “Shenzhen kung”-д Э.Билгүүнжаргал, Б.Наранхүү, А.Даваажаргал, мөн тус улсын “Huansheng-Taishan sport”-д Э.Болор-Эрдэнэ, “Wheeltop rotor Chengdu”-д Б.Идэрболд уралддаг. Түүнчлэн Киргизийн “Lokomotiv Manas”-д спортын мастер И.Билгүүн, Ц.Энхпүрэв, Д.Халиунболд нар гэрээ байгуулан олон улсын уралдаанд оролцсон. Тэднээс Тайландад энэ сарын 24-нд эхэлсэн дугуйн засмал замын “Tour of Thailand-2026” олон улсын тэмцээнд Б.Марал-Эрдэнэ хурд сорьж байна.
2026-03-26

З.Зидан Францын шигшээд эргэн ирнэ

Францын Le Parisien сонинд мэдээлснээр З.Зидан Францын шигшээ багийг удирдахаар тус улсын хөл бөмбөгийн холбоотой тохиролцсон байна. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий дараа “гурван өнгөтнүүд”-ийг удирдах ажээ.  Тус эх сурвалжид дурдсанаар талууд хамтын ажиллагааны үндсэн нөхцөлүүдийг хэдэн долоо хоногийн өмнө тохиролцсон байна.
2026-03-25

“Степп Монстерс” клубийнхэн лигийн аваргаар шалгарав

Монголын хоккейн холбооны шинэ улирлын 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолт “Степпе арена”-д өрнөлөө. Энэ удаа “Степп Монстерс” багийнхан Дархан-Уул аймгийн “Бурхантын бухнууд”-ын тоглогчдыг 9:1-ээр хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
2026-03-25

Азийн буудлага спортын холбоо тивийн гар бууны АШТ-ээс олимпын эрх олгоно

Монголын буудлага спортын шигшээ багийнхны оролцох томоохон тэмцээний нэг бол  “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам. Тус наадмыг Японы Айчи муж болон Нагоя хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд зохион байгуулах юм. Эл наадамд оролцох буудлагын тамирчдын тэмцээн есдүгээр сарын 17-нд эхэлж, аравдугаар сарын 3-нд өндөрлөнө. Манайхан дээрх наадмын дараа ирэх жил Энэтхэгийг зорьж, Дели хотод арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл үргэлжлэх Ази тивийн гар бууны аварга шалгаруулах тэмцээнд онч сорих нь.
2026-03-19

А.Ганбаатар, О.Мөнхтуяа нар шилдэг тамирчнаар шалгарав

Монголын туухайт спортын насанд хүрэгчдийн УАШТ-д 10 байгууллагын 200 гаруй тамирчин насанд хүрэгчид, мастер ангилалд дөрвөн төрлөөр хоёр өдөр өрсөлдөв. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болсон эл тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар “Дайчид” багаас А.Ганбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар “Pro kettlebell” багийн О.Мөнхтуяа шалгарлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр  Н.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай “Дайчид” багийнхан аваргын цом гардаж, О.Банзагч дасгалжуулагчтай “Хос гийр” клубийнхэн мөнгө, Н.Мадигайым дасгалжуулагчтай “Pro kettlebell” багийнхан хүрэл медаль хүртжээ.
2026-03-19

“Алдар”-ын цомд шилдэг шатарчид өрсөлдөх нь

Монголын шатрын холбоо Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой хамтран өсвөрийн шатарчдын түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын улсын аварга шалгаруулах “Алдар”-ын цом тэмцээнийг энэ сарын 22-23нд зохион байгуулна. Тус спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд болох эл тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөр үеийн шилдэг шатарчид зургаа хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насныхны ангилалд өрсөлдөх юм
2026-03-18

Зэвсэгт хүчний 123, 119 дүгээр ангийнхан түрүүллээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 105 жилийн ой, Ховд аймгийн шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагуудын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд спортын олон төрөлт цогцолбор тэмцээн зохион байгуулав.
2026-03-18

Ө.Нямхүү “Алтан бөмбөг” шилжин явах цомын эзнээр тодров

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насныхны хөвгүүдийн футзалын УАШТ 14 хоног үргэлжилж, аваргуудаа тод­рууллаа. 39 багийн 624 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд ал­тан медалийн төлөө “Дэрэн”-гийн тоглогчид “Стрэн­жир соккер” клу­бийнхнийг хожиж тэргүүллээ. Тэ­дэнтэй өр­сөлд­сөн багуудаас “DMU” клуб, “Ган Зам” 20 ду­гаар сургуулийн баг хүрэл цом өргөсөн юм. Тэм­цээний шилдэг довтлогчоор Б.Очир, шилдэг тог­логчоор Б.Анх-Эрдэнэ, шилдэг хаалгачаар Д.Анар (“Дэрэн” клуб) шалгарчээ.
2026-03-17