Сенегал Улсын Дакар хотод өрнөж буй залуучуудын IV олимпын наадамд манайхаас үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхмэнд финалын гараанд шалгарч, эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хоёр минут 24 секунд 34 долийн амжилтаар гараандаа гуравдугаар байрт орсон. Тэгвэл 100 метрийнхэд 29 тамирчинтай уралдаж (нэг минут, дөрвөн секунд 24 доль) гараандаа мөн эхний гуравт багтав. Тэрбээр 50 метрийн зайд өнөөдөр уралдана. Усан спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Аргентины Буэнос- Айрес хотод зохион байгуулсан “Панамын усан спортын мастеруудын аварга шалгаруулах тэмцээн 2026”-д “Remax swimming club”-ийн гишүүн Ц.Энх-Амгалан улсаа төлөөлөн оролцож, 200 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Тэгвэл Улаанбаатарт Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны бассейнд энэ сарын 7-8-нд 4х4 усан пологийн УАШТ анх удаа болох нь. Монголд шинээр хөгжиж буй усан пологийн эл төрлийг сурталчлан таниулах, тамирчид болон дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг ахиулах зорилгоор тэмцээний дүрэм, зохион байгуулалтын талаар сургалт явуулсан байна.