Хөл бөмбөгийн ертөнцийн онцлох шагналуудын нэг болох “Алтан бөмбөг”ийг энэ жил Х.Кэйн хүртлээ. Түүний өмнөөс баярлах шалтгаан үнэхээр олон ч гол дөрвийг нь дурдъя.
ГОЛОГДОЛ ТОГЛОГЧООС “АЛТАН БӨМБӨГ”-ИЙН ЭЗЭН
“Алтан бөмбөг”ийн эзэн болсон хөлбөмбөгчдийн түүх намтар ихэвчлэн саад бэрхшээлийг даван туулсан тухай байдаг. Тэдгээр түүхийн ихэнх нь давтагдашгүй бөгөөд дээд зэргийн хүндэтгэл хүлээхүйц байдгаараа нийтлэг. Гэхдээ ийм тамирчид замналынхаа эхнээс буюу бага наснаасаа асар их ирээдүйтэй гэдэг нь онцгойрон тодорсон байдаг юм. Бага залуу гаасаа насанд хүрэгчдийн шигшээд дуудагдаж, шилдэг агент, топ клубийг сонгодог. Харин Х.Кэйн 19 настай байхдаа “Норвич” хэмээх даруухан багийн үндсэн бүрэлдэхүүнд ч багтаж чадахгүй байлаа.
Түүнийг үүнээс өмнө “бага зэрэг махлаг”, “бие бялдрын хувьд хангалттай биш” гэсэн шалтгаанаар “Арсенал” академиасаа хассан. Энэ бол тухайн үед тус клубийн залуучуудын багийг удирдаж байсан Л.Брэдигийн хэлсэн үг билээ.
Х.Кэйн “Лейтон”, “Норвич”, “Лестер” зэрэг багийн сэлгээнд сууж байхдаа NFLийн домог Том Брэдигийн намтрыг уншдаг байв. Том бол Х.Кэйний спортын ертөнц дэх хамгийн том шүтээн. Харри 2011 онд ESPNийн “The Brady 6” баримтат киног үзсэнээсээ хойш түүнийг шүтэн бишрэх болж, түүний тухай олдсон бүхнийг уншиж, “Пэтриотс”ын тоглолт бү рийг үзэж эхэлсэн байна. Х.Кэйн Брэдигийн түү хээс ингэтлээ үлгэр дуурайл авсан нь тэдний замналын эхлэл олон талаараа ижил байсантай холбоотой байж ч магадгүй. Учир нь Т.Брэди бол драфтын зургаадугаар тойргийн 199 дэх сонголт.
Х.Кэйнд итгэж байсан хүмүүсийн нэг нь Английн 20 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч П.Тэйлор юм. Тэрбээр Х.Кэйнийг залуучуудын ДАШТд оролцсоны дараагийн дурсжээ. “Тэр тэмцээний дараа Харри гэнэт “Тот тенхэм”-ийн үндсэн бүрэлдэхүүнд орсон. Өнөөдрийнх шиг мундаг түүхийг Харри бүтээнэ гэдэгт итгэж байна уу гэж тэр үед надаас асуусан бол би “Тэгээсэй гэж хүсэж байна. Учир нь түүн шиг сайн хүү манай багт байхгүй. Гэхдээ тийм юм болохгүй л болов уу” гэж хариулах байсан. Тэрбээр өнөөгийн түвшинд хүрэхийн тулд бүх зүрх сэтгэлээ зориулсан”.
Анхандаа хэнд ч тоогдож байгаагүй залуу тог логч ийнхүү багаасаа “цоорсон” шилдэг тог логч дын зэрэгт хүрч, “Алтан бөмбөг” хүрт лээ.
ӨНГӨРСӨН УЛИРАЛД 73 ГООЛ ОРУУЛСАН
Энэ бол нэг улиралд оруулсан гоолын тоо гоороо хөл бөмбөгийн түүхэнд хоёрт орох өн дөр үзүү лэлт. Зөвхөн Л.Месси л үүнээс олон гоол оруулж байсан бөгөөд тэрбээр 2011/12 оны улиралд 82 удаа эсрэг багийн хаалгыг мялаажээ.
2026 оны “Алтан бөмбөг”ийн тухай хэлэлцүүлгүүдэд хувь тоглогчийн гялалзсан амжилтыг багийн үзүүлэлттэй сөргүүлэн тавих нь эл бэг байв. Гэхдээ энэ бол юуны өмнө хувь тоглогчид олгодог шагнал. Хувийн гарамгай амжилт нь онцлох цомуудыг хүртээгүйг нь нөхөж чадна.
Хөл бөмбөгийн түүхэнд онцгойрохуйц гоолын бороо оруулсан цорын ганц тоглогч нь өнгөрсөн улиралд чухам Х.Кэйн байлаа. Тэрхүү амжилт нь пиарын их давлагаанд дарагдаагүй нь сайхан хэрэг.
Х.КЭЙНИЙ ОЛОН ТАЛТ ТОГЛОЛТ
Доор дурдах шалгуур хэзээ ч шийдвэрлэх хүчин зүйл байх ёсгүйг онцолъё. Гэхдээ тухайн жилдээ хөл бөмбөгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан тоглогч ийм шагнал хүртэхийг харах үргэлж сайхан.
Үүний хамгийн тод жишээ бол 2014 оны “Алтан бөмбөг”ийн эзний тухай ярианд М.Ной ерын нэр багтсан явдал. Тэр жил Гер маны агуу хаалгачийн замнал дахь хамгийн шил дэг байсан, эсэх нь эргэлзээтэй. Гэвч 2014 оны ДАШТд Алжирын эсрэг тоглохдоо тэр бээр торгуулийн талбайгаасаа гарч тоглон, энэхүү эрс содон үйлдлээрээ олон хүнийг гайхшируулсан. Уг нь ийм тоглолт түүний хувьд шинэ зүйл биш билээ. Тэрхүү жилээ М.Нойер “Ал тан бөмбөг” шагналын эхний гуравт багтсан юм. Харин шагналын эзэн тодорсны дараа хөл бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг шагнах ёстой байсан юм гэх яриа гарч байв. “Алтан бөмбөг”ийн хувьд тоглогчийн амжилтаас гадна энэхүү спортод оруулж буй хувь нэмэр нь давхар үнэлэгдэх ёстой юм.
Х.Кэйний хувьд энэ хоёр чанарыг хослуулж чадлаа. Тэрбээр шилдэг нь ч, шинэчлэгч нь ч байж чадсан. Өөрөөр хэлбэл, Харри довтлогчийн байрлалаас гадна заримдаа төвийн хамгаалагч нартаа тусалж, талбайн бараг хаа сайгүй л тоглосон.
“Ес дугаар буюу төвийн довтлогчийг тө вийн хамгаалагч ихэвчлэн хувьчилж хамгаалдаг учраас хамгаалалтаас нь мултрах амаргүй. Харин довтлогч эсрэг багийнхаа торгуулийн талбайд араас орж тоглодог бол хамгаалагч түүнийг дагах уу, эсвэл сул орхих уу гэсэн сонголттой тулгарна. Би ухаанаа ашиглан сул орон зайг олж харж, түүнийгээ ашиглахыг хичээдэг” хэмээн англи тоглогч “нууц”-аасаа хуваалцсан удаатай.
Өнгөрсөн улиралд Х.Кэйний ийм шилжилт, хөдөлгөөний давтамж, үр өгөөж асар өндөр байсан юм. Тэрбээр жирийн “хуурамч ес” бус, бүр “хуурч мэхлэхийн туйл болсон ес”ийн байрлалд бяцхан хувьсгал хийсэн. Тиймээс тэрбээр энэ шагналыг хүртэх эрхтэй.
ҮЛГЭР ЖИШЭЭ ЗАН
Хэлэх гэсэн бүхнээ талбай дээр хэлсэн цорын ганц тоглогч нь Х.Кэйн байлаа. Энэ шаг налыг яагаад авах ёстойгоо тайлбарлахын тулд түүнд хэдэн арван ярилцлага өгөх шаардлага байсангүй.
“Байерн”ы удирдах зөвлөлийн дарга асан, “Алтан бөмбөг”ийн хошой эзэн КарлХайнц Рум менигге шагнал гардуулах ёслолын өмнө бич сэн захидалдаа Х.Кэйний энэ чанарыг тун оновчтой тодорхойлжээ. “Харриг онцгой бол годог зүйлс зөвхөн тоон үзүүлэлтээр хяз гаарлагдахгүй. Олон нийтийн хөл бөмбөгийг хү лээж авах хандлага өөрчлөгдсөн. Шилдэг тог логчид нь зүгээр нэг тамирчин байхаа боль жээ. Тэд алдартнууд, сурталчилгааны нүүр царай, брэндүүд болсон. Хэвлэл мэдээлэл, нийг мийн сүлжээ, тэр ч бүү хэл, олон нийт ч үүнд нөлөөлж байна. Анхаарал гэдэг зүйл өөрөө бие даасан бараа болж хувирлаа. За рим даа тоглогч өөрий гөө хэрхэн харуулж байгаа нь талбай дээр хэрхэн тоглож байгаатай нь ба раг адилхан чухал болсон мэт санагдана. Ха рин Кэйн энэ урсгалын эсрэг явдаг. Тоглолт, нэр хүнд нь түүнийг дэлхийн хэм жээний брэнд болгоод удаж байна. Гэхдээ тэр байнга ямар нэг дүр бүтээх гэж оролддоггүй. Агуу гэдгээ харуулахын тулд түүнд талбайн гаднах сүржин үйлдлүүд хэрэггүй. Тэр эелдэг, энгийн, их зангүй бөгөөд хүмүүстэй эн тэнцүү харьцдаг. “Тал байд 11 найз гарах ёстой” гэсэн хуучны үг түүний хувьд утгаа алдаагүй” хэмээн тэрбээр бич жээ.
Чухам энэ дөрвөн шинжийг агуулсан англи тоглогч энэ жил хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Тэрбээр мөн Г.Мюллерийн нэрэмжит оны шилдэг довтлогчийн шагналыг давхар хүртсэн. Эцэст өгүүлэхэд, “Алтан бөмбөг”ийн эзнийг тодруулах санал асуулгын эхний аравт К.Мбаппе, Л.Ямаль, Родри, Л.Месси, Х.Ква рац хелия, У.Дембеле, Э.Хааланд, М.Олисе, Ф.Руис нар оржээ.
Н.Энх