Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“MCS energy”, “АПУ Скайтел”-ын бөхчүүд эхний ялалтаа авлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом” барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. I тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд “MCS energy” багийнхан “Од групп”-ийнхэнтэй учраа таарч, 13:12-оор эхний ялалтаа авлаа.
2025-10-30

Дүрвэгсдийн баг шинээр нэгдлээ

БНХАУ-ын Вуши хотод “Алтайн таеквондогийн холбоо”-ны анхны Ерөнхий ассамблей болж, Казахстаны Алматы хотод ДАШТ-ийг энэ сарын 24-30 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр Дэлхийн таеквондогийн холбооны гишүүн орны тоо 215-дхүрч, Реюньон, Сен-Пьер, Микелон болон Дүрвэгсдийн баг шинээр нэгдэв. Дэлхийн таеквондогийн Ерөнхий ассамблей Реюньон болон Сен-Пьер, Микелоныг тус холбооны хамтрагч гишүүнээр албан ёсоор баталсан. Дүрвэгсдийн багийг хамруулсан тоогоор дэлхийн спортын хамрах хүрээг тэлж, олимпын спортын олон улсын холбоодын дундаас гишүүнчлэлийн тоогоор тэргүүлэгч гурван холбооны нэг болж байна.
2025-10-30

Ө.Дүүрэнбаяр чидаоба бөхийн ДАШТ-д үзүүрлэлээ

Монголын жүдочдоос Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүрж улсын үндэсний спорт болох чидаоба бөхийн ДАШТ-д зодоглолоо. Тэрбээр эхний тойрогт Итали бөхийг хожиж, дараагийнхад Туркменистан, Латвийн бөхийг тус бүр хоёр оноогоор илүүрхсэн.
2025-10-28

М.Бямбацогт Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртэв

Бахрейн улсад болж буй Азийн залуучуудын III наадамд 45 улсын 4000 гаруй оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон манай тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр. Муай тайн төрөлд эрэгтэйчүүдээс М.Бямбацогт дасгалжуулагч Э.Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлагад оролцон 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд анх удаа тивийн наадмын медальтан боллоо.
2025-10-28

“Степпе Монстерс”-ынхон лигийн тоглолтыг тэргүүлж байна

Монголын хоккейн холбооноос уламжлан зохион байгуулж буй 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өрнөж байна.
2025-10-27

“Хөгжлийн лиг”-т тэргүүлсэн баг дээд лиг оролцох эрх авна

Монголын волейболын холбооноос “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг 1995 онд анх зохион байгуулснаар өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож байна. “АСА арена”-д ирэх сарын 3-нд эхлэх дээд лигт эрхээ баталгаажуулсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман баг өрсөлдөнө. Оролцох багуудын батламжийг тус холбооны ерөнхийлөгч Н.Амарзаяа гардуулсан.
2025-10-25

Хошёорюү С.Бямбасүрэн Лондонд түрүүлэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Англи улсад тойргийн башё зохион байгуулав. Лондон хотод таван өдөр үргэлжилсэн тус башёд дээд зиндаанд зодоглодог Монголын сүмочдоос Хошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Онокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа нар хүч сорьсон.
2025-10-21

Э.Содномпэлжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, ОУХМ Д.Жигмэд нар оролцлоо. Насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд Э.Содномпэлжээ 243 кг-ыг шахаж, дэд байр эзлэв. Ес дэх шагналаа гардаж буй тэрбээр тив, дэлхийн тэмцээнээс нийт гурван алт, зургаан мөнгөн медальтай болж байна.
2025-10-20

Халуухан өрнөж буй дээд лигийн тоглолтод Т.Санчир оролцох, эсэх нь тодорхойгүй байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “М банк арена”-д ид өрнөж байна. Лигт оролцдог багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх нь дотоодын тоглогчидтойгоо гэрээ хийжээ.
2025-10-17

Шигшээ багийнхан ДАШТ-д өрсөлдөх нь

Энэтхэгийн Бхубанесвар хотод зохион байгуулж буй ширээний теннисний 28 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах багийн тэмцээнд дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хён Со нарын удирдлагад Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамир¬ чин оролцож байна. Эрэгтэйчүүд эхний тоглолтоо Мальдив улсын багтай өрнүүлж 3:1-ээр хожиж, эмэгтэйчүүд Шри-Ланкын багт 0:3-аар ялагдав.
2025-10-16

Өвлийн олимпын үеэр гал зогсоохыг уриаллаа

Италид ирэх жилийн хоёрдугаар сарын 6-нд эхлэх Милано-Кортинагийн өвлийн олимпын наадмын өдрүүдэд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачилга НҮБ-д өргөн барих гэж буйгаа тус улсын Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдэв.
2025-10-16

Монголын шатарчид дэлхийд манлайлсан гайхамшиг

Шатрын дэлхийн аваргын төлөө өрсөлдөх бүс хоорондын тэмцээнд Л.Мягмарсүрэн 1966, Т.Үйтүмэн 1972 оноос оролцож эхэлснээс хойш 60 гаруй жилд Монгол Улсын эрэгтэй 10, эмэгтэй найм, нийт 18 мастер, дэлхийн аварга 18, их мастеруудтай бүгд 56 өрөг тоглосны 10-ыг нь хожиж, 28-нд нь ялагдсан, 11-тэй нь тэнцэн нийтдээ 21 оноо авсан гэх бүрэн бус мэдээ бий. Энэ дүнг тамирчдаар тодотговол Т.Үйтүмэн дөрвөн аваргатай учирч 1.5, С.Хандсүрэн хоёр аваргатай тулалдаж 1.5, Ц.Лхагвасүрэн 0.5, Б.Мөнгөнтуул зургаан их аваргатай 14 өрөг тоглон зургаа хожиж, гурав тэнцсэнээр 7.5 оноо цуглуулж, бусад мастеруудаа хошуучлан манлайлжээ.
2025-10-16

Б.Батсуурь шилдэг тоглогчоор шалгарав

Монголын волейболын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг “Ahmedabad defenders” багт легионероор нэгдсэн. Тус багийнхныг 2018 онд анх бүрдүүлэн, дээд лигт 2022 онд оролцуулахад хүрэл, 2023 онд алтан медаль хүртэж байв. Дараа жил нь клубүүдийн ДАШТ-д өрсөлдөхдөө VI байр эзэлсэн юм.
2025-10-16

Теннисний ертөнцийг гайхшируулсан Монако тоглогч

АТР-ийн чансааны 204 дүгээр байрт бичигддэгМонакогийн теннисчин Валентин Вашеро БНХАУ-ын Шанхай хотодболсон “Мастерс” ангиллын тэмцээндтүрүүллээ. Ийнхүүтэрбээранхны цомоо шуудтом тэмцээнээс хүртэж чадав. Тэртусмаа АТР цувралын тэмцээндөмнө нь ийм бага чансаатай тамирчин нэгч удаа түрүүлж байгаагүй юм.
2025-10-15

Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ

Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, Азийн насанд хүрэгчдийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр тивдээ амжилтын чансаагаар 295.93 оноогоор III байрт эрэмбэлэгджээ.
2025-10-15

Гурван тулаанч аваргын төлөө өрсөлдөх нь

Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Италийн Жесоло хотод энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. 84 улсын 1186 тамирчин ур чадвараа сорьж буй дээрх тэмцээнд Монгол Улсын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож буй юм. Эхний өдрийн тэмцээнд манайхаас гурван тамирчин аваргын төлөө тулалдах нь.
2025-10-11

Дэлхийн дэвжээнд Монголоо таниулсан тулаанч

Б.Алтанчимэг хэмээх насандаа баймгүй хэрсүү, дайчин зантай, зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмүүлдэг шавилхан охиныг монголчууд мэддэг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрбээр гаргасан амжилтаараа олонд танигдталаа чимээгүй хөдөлмөрлөсөн. Тэр ч байтугай бокс, олон улсын таеквондо, жиү жицүгээр хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ эхэндээ тас нууж, хэдэн сар бэлтгэл хийсний дараа ээждээ хэлэхэд харин ч дуртай дэмжсэн гэдэг.
2025-10-10

“Алтайн барс”-ынхан Юү Кошикаваг эгнээндээ нэгтгэв

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн ирэх сарын 3-наас “Аса” аренад өрнөнө. Лигийн тоглолтод баг бүр легионер тамирчидтай оролцдог. Эрэгтэйчүүдийн багаас “Алтайн барс” клубийнхэн Парисын олимпын волейболын тэмцээнд өрсөлдсөн Японы шигшээ багийн тамирчдаас Юү Кошикаваг эгнээндээ нэгтгэв.
2025-10-09