Улаанбаатарт зохион байгуулсан хөл бөмбөгийн 20 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний эхний тоглолтод Монголын залуучуудын шигшээ Умард Марианы Арлуудын багийг 7:0-ээр илүүрхэн гурван оноо авч хошуучилж эхэлсэн. Тэгвэл хоёр дахь тоглолтоо Гуамын шигшээтэй хийж, хэн нь хэсгээ тэргүүлэхээ шийдэхээр ширүүхэн өрсөлдөв. Тун сонирхолтой өрнөсөн тоглолтын 16 дахь минутад манайхнаас 10 дугаартай Н.Эрдэнэбаатар чөлөөт цохилтоос өмнөх тоглолтын адил тооны харьцааг нээж, 34 дэх минутад Г.Ёндонжамц хоёр дахь гоолыг оруулсан. Тоглолтын II үед талбайд тоглохоор орж ирсэн Б.Хабул 66 дахь минутад эсрэг багийн хаалганд гурав дахь гоолыг хийж, үндсэн цагт 3:0-ээр ялалт байгуулснаар зургаан оноо, 10 гоолтой тэргүүн байрт шалгарав. Ингэснээр Монгол, Гуам улсын шигшээ багийнхан 2029 онд зохион байгуулах урьд чилсан шатны үндсэн эрхийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа.