М.ФАВЭРУ: Монголчууд шинжлэх ухааны салбарын чухал тоглогч байсан
“Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиолч Мари Фавэрутэй ярилцлаа. Тэрбээр оюутан байхаасаа Монгол Улсын түүхийг сонирхон судалж эхэлжээ. Судлах тусам дурлан, түүнийгээ ном болгон бүтээсэн нь “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” аж. М.Фавэру нь БНФУ-ын Нантерын их сургуулийн багш, доктор юм. Монгол Улсын түүхийн талаар оюутнууд нь тун их сонирхдогийг тэрбээр дурдсан. Мөн өөрөө ч хичээл заах үеэрээ Монголын түүхийн талаар ярих дуртайгаа онцоллоо. Тэрбээр дээрх бүтээлээрээ Францын Блуа хотод зохион байгуулсан “Түүхийн болзоо” наадмын гран при шагнал хүртжээ. Энэ нь Франц улсын, түүхийн сэдэвт бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал аж.
2024-01-16
Бүх төрлийн тээврийн орлого 52 хувиар өсөв
Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 41.5 сая тонн буюу 68.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд ачаа тээврээр тээсэн бараа, бүтээгдэхүүн 36.9 (2.1 дахин), төмөр замаар тээвэрлэсэн нь 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2024-01-16
“Голомт банк” татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүрэн зарцуулжээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журмын 9.1-т заасны дагуу “Голомт банк” татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар танилцуулжээ. Тус банкны татан төвлөрүүлсэн 118 815 152 890 төгрөгийн зарцуулалт дараах байдалтай байгаа аж. Үүнд үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал 2.1, зээл олголт 116.7 тэрбум төгрөг болжээ
2024-01-16
Осол гэмтэлтэй тэмцэх аяныг эхлүүлэв
Осол гэмтэлтэй тэмцэх аяныг ЭХЭМҮТ-өөс өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх аяны хүрээнд сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх нь. Улсын хэмжээнд жилд дунджаар 138 мянган осол гардгийн 30 орчим хувьд нь хүүхдүүд өртдөг байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд өнгөрсөн онд ахуйн болон бусад төрлийн ослоор 66 хүүхэд амиа алдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өдгөө үргэлжилж буй. Амралтын хугацаанд гэртээ асран хамгаалагчгүй үлдсэнээрээ тэд ахуйн хүрээний осолд өртсөн гэх дуудлага ГССҮТ-д ирэх нь ихэссэн гэнэ. Мөн цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.
2024-01-16
Цахим гэмт хэрэг 2020 оныхоос 5.4 дахин өсжээ
Цахим хэрэглээ өсөхийн хэрээр үүнийг ашиглан үйлддэг гэмт хэрэг эрс нэмэгдсээр байгааг ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9870 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь тухайн жилд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27.7 хувийг эзэлж буй бөгөөд өнгөрсөн оныхоосоо 4173-аар өссөн, 2020 оныхоос 5.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг 1795 бүртгэгдсэн бол үүнээс таван жилийн өмнө 90 тохиолдол гарч байжээ.
2024-01-16
Монголын өвөл гамшгаас ялгаагүй болжээ
Шинэ жилийн баярын үеэр буюу өнгөрсөн сарын 30-наас хойших гуравхан хоногийн хугацаанд улсын хэмжээнд 48 хүн зуурдаар амиа алджээ. Үүний шалтгаан нь осол гэмтэл, иргэд архидан согтуурсантай холбоотой байв. Яг тухайн үед Япон Улсын Ишикава мужид газар хөдөлсөн. Манай цагдаагийн байгууллагынхан шинэ жилийн үеэр эндсэн хүний тоог мэдээлэх үеэр буюу энэ сарын 2-нд Японд газар хөдөлсний улмаас 48 хүн амь үрэгдээд буйг олон улсын хэвлэлүүдэд бичиж байсан билээ. Гадаадад гамшиг болоход л ийм тооны хүн амь үрэгддэг. Тэгвэл Монголд баяр нь хүртэл гамшгийн үеийнхтэй адил тооны хүн “авч оддог”-ийн жишээ нь энэ. Гэтэл үүнийг иргэд ч, эрх баригчид ч төдийлөн тоохгүй, болох ёстой зүйл жам ёсныхоо дагуу л өрнөж байгаа мэт хандсаар өдий хүрчээ.
2024-01-15
АНУ-аас нийлүүлж буй хоёр зүтгүүрийг ирэх сард авчрах нь
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a caterpillar” компаниас SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүрийг манайд анх удаа нийлүүлэхээр болсон. Одоогоор эхний хоёр зүтгүүрийг Номхон далайгаар тээвэрлэж буй бөгөөд ирэх сард БНХАУ-ын Тяньжины боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд авчрахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ
2024-01-15
Эрүүл мэндээ, эдийн засгаа ч хамгаалах төлөвлөгөө хэрэгжүүллээ
Ази, Номхон далайн бүсийн орнуудаас цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмээ цуцалсан эхний таван орны нэг нь Монгол. Цар тахлын улмаас бүтэн хоёр жилийн хугацаанд үргэлжлүүлсэн хөл хорио,хязгаарлалтын дэглэмийг цуцлах шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоол баталлаа. Монгол олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
2024-01-15
Стандартын цахим мэдээллийн санг нээлттэй болголоо
Монгол Улсад мөрдөгдөж буй MNS болон ISO зэрэг олон улсын стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгожээ. Ингэснээр иргэд стандартуудыг үнэ төлбөргүй харах боломж бүрдсэн байна.
2024-01-15
Агаарын геофизикийн судалгааны ажлын тендер зарлах нь
Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ
2024-01-15
Инфляцын түвшин 7.9 хувь гарчээ
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арванхоёрдугаар сард өнгөрсөн жилийнхээ мөн үеийнхээс 7.9, өмнөх сараасаа 0.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотод арванхоёрдугаар сард барааны бүлгийн үнэ 8.4, үйлчилгээнийх 9.4, хүнснийх 12.4, хүнсний бус бүлгийнх 7.2 хувиар өссөн нь хамгийн өндөр байжээ.
2024-01-12
“Доха-2030”-д багаа амжилттай оролцуулахаар Катар Улстай хамтран ажиллана
Монголын үндэсний олимпын хорооноос “Доха-2030” Азийн наадамд тамирчдаа амжилттай оролцуулахаар тус улсын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болжээ. Катар Улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан туршлагатай. Тухайлбал, 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны “Дэлхийн цом”-ыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил тэнд усанд сэлэлтийн ДАШТ болно.
2024-01-11
Орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийх нь
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив. “Чингис хаан”-ы буудлын хүчин чадал, зорчигчийн үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны оргил ачааллыг харгалзан орон нутгийнхыг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Ингэснээр орон нутгийн зорчигч, ачааны урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэх, тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.
2024-01-11
Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно
Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санал солилцох юм байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн чуулганд 30 гаруй орны Төрийн тэргүүн, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
2024-01-11
Улаанбаатарын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байршуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайд нарт танилцуулав. Тус төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгалаа. Манай улсад өнгөрсөн сарын байдлаар цахилгаан тээврийн 1061 хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30 мянгад хүргэж, хэрэглээг нь нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байршуулахаар төлөвлөжээ.
2024-01-11
Монгол Улсын эдийн засгийг 2025 онд 6.4 хувиар өснө гэж таамаглажээ
Дэлхийн банкнаас танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийг энэ жил 6.2, 2025 онд 6.4 хувиар өснө хэмээн төсөөлснийг эл тоймд дурджээ. Ихэнх улсын инфляцын түвшин буурах төлөвтэй ч Монгол, Лаос зэрэг оронд өндөр хэвээр байна хэмээн тооцоолсон аж. Мөн Монгол, Индонез, Мьянмар зэрэг таваар экспортлогч орны хувьд эрэлт, үнэ нь хямдрах эрсдэл учирч болзошгүй гэв. Эргэн сануулахад, манай улсын ДНБ-ийг энэ онд 6.2 хувиар тэлэх төлөвтэй хэмээн таамагласнаа тус банкнаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст танилцуулсан “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурдаж байсан юм.
2024-01-11
“Жолоочийн шийтгэлийг чангатгах нь авлига газар авах шалтгаан болох вий”
Үүнээс гадна зөрчил гаргасан жолоочийг торгохтой холбоотойгоор хэд хэдэн өөрчлөлт ч оруулсан байна. Тухайлбал, торгуулиа тогтоосон хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин хуульд заасан хугацаанд буюу 15 хоногт багтаан төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь. Цаашлаад торгуулиа төлөөгүй удсан жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж ч магадгүй аж.
2024-01-11
“Лир ван” жүжгийг Нарны цирк толилуулах мэт...
Энэ бүтээлийг туульс хэмээн тодотгосон нь хэтрүүлэг биш юм. Их Британид анх удаа Монголоос айлчлан тавигдаж буй энэхүү бүтээл нь Колизумын үлэмж тайзыг ч хөл үймээн ихтэй харагдуулах үзүүлбэр аж. Гойд уран нарийн хийц чимэглэлтэй тайз засал, жүжигчид, бүжигчид, уран нугараачид бүхий дал гаруй уран бүтээлч хорших нь нүд эцээм. Дэвслэн нүргэлэх, тас няс хийх нь ч чих дөжрөм нүргээнтэй. Эл бүгд Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэсэн, өдгөөгөөс хоёр мянганы тэртээ, тодруулбал Чингис хаанаас мянган оны өмнөх цаг үед өрнөх баатарлаг түүхийг өгүүлнэ.
2024-01-10
Сонгуулийн үеэр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлбэл торгох уу
Хэвлэл мэдээллээр ч, улс төрчид нь ч иргэдийг төөрөгдүүлсэн тайлбар өгөөд буй учраас энэ бүхнийг тодорхой болгож, фэйсбүүкт 400-гаас дээш найзтай хүн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжсэн пост бичвэл хариуцлага хүлээх, үгүйд хариулт өгөхийг тэд хүссэн юм. Мөн мэдээлэл нь тодорхой, ойлголтын зөрүүгүй байж л шударга сонгууль зохион байгуулна хэмээн санууллаа.
2024-01-10
Нийслэлд нийтийн байр 768 байна
Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
2024-01-10