Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулсан өвлийн олимпын XXV наадамд 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
МҮОХ-ны дэмжлэгтэйгээр “Гоёл кашмер” компанийн урласан “Милан-Кортина 2026”-д оролцсон Монголын гүйлтийн бол уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчдын ёслолын хувцас бүтээлч салбарын хамгийн нэр хүндтэй наадам болох “Cannes lions inter-national festival of Creativity”-ийн шилдэг бүтээлийн жагсаалт (Shortlist)-д шалгарчээ. Энэ нь манай улсаас “Cannes Lions” наадмын Shortlist-д шалгарсан анхны тохиолдол болсноороо онцлог юм. Улмаар тус шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 1000 гаруй бүтээл өрсөлдсөнөөс ердөө 10 хувь нь энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна.