Энэ оны эхний найман сарын худал¬дааны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн худалдан авсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Импортын бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Тухайлбал, дээрх хугацаанд 73 633 суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Гэхдээ энэ нь 2023 оны мөн үеийнхээс 57 хувиар өссөн дүн бол ачааны автомашины импорт 18.6 хувиар буурсныг Гаалийн ерөнхий газраас онцолсон юм. Мөн автобензины импорт 4.4 хувиар буурсан бол дизель түлшнийх 9.6 хувиар өссөн байна.
Ч.Цэлмэг