Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхлүүллээ.
Аяныг өчигдөр Увс аймагт нээж, Завханд 10, Архангайд 12-нд гэхчлэн үргэлжүүлэх аж. Энэхүү кампанит ажил алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын ИТХ, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөснийг албаныхан мэдээллээ.
Аяныг арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл гурван сарын хугацаанд өрнүүлэх бөгөөд нийт 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар зүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадвар эзэмшүүлэх, энэ талаарх мэдлэг, мэ¬дээллийг нь нэмэгдүүлэх юм. Тухайлбал, иргэд цахим ур чадварын анхан шатны таван чадамжид суралцах гэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дөрвөн удаагийн аянд 172 мянган иргэнийг танхимын сургалтад хамруулж, 3000 гаруй хүүхдийг өсвөрийн “Цахим элч” болгон бэлтгэжээ.
М.Гэгээ