“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнханбаяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Дээрхүйлдвэртжилд 10 сая тонн нүүрс баяжуулахад ойролцоогоор нэг сая тонн хаягдал гардаг байна. Үүнийг дахин боловсруулснаар 200-300 мянган тонн баяжуулсан нүүрс гарганавахболомжтойг “Эрдэнэс ҮТП” ХХК болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн багийн хамтарсан туршилтаар баталгаажуулсан аж. Уг туршилтын үр дүнд үндэслэн хаягдал нүүрс дахин боловсруулах үйлдвэр барихаар ТЭЗҮ-ийг боловсруулж, 2026 онд ашиглалтад оруулахаар тооцоолжээ.
Дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК хаягдал нүүрсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн компани болоход нэг алхам ойртох гэнэ.
Г.Сансар