Олимпын музей “On location”-той хамтын ажиллагаагаа шинэчилж байгаагаа мэдэгдсэн. “On location” нь “Милано-Кортина 2026” өвлийн олимп, паралимпийн өвлийн наадам болон “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын албан ёсны зочлох үйлчилгээний түнш байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Олимпын музей түүхэн үнэт дурсгалуудаа зээлдүүлэхээс гадна олимпын өв соёл, урлаг, спорт, энтертайнментыг нэгтгэсэн өвөрмөц үзвэрийн аяллыг бий болгож, Италийн Милан хотод олимпын сэдэвт үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах аж. Энэхүү зочлох үйлчилгээний тансаг газар нь хотын төвд спортын арга хэмжээний дундуур амрах орчин, дэлхийн түвшний хоол унд болон олимпын баярыг үргэлжлүү¬ лэн тэмдэглэх интерактив үзмэрүүдийг санал болгоно. Олимпын бусад үнэт дурсгалуудыг “Clubhouse 26 сortina”, “Clubhouse 26 livigno” сонгогдсон спортын цэнгэлдэх хүрээлэн дэх VIP үйлчилгээний талбайд байрлуулна. Зочлох үйлчилгээний багцыг зөвхөн hospitality.milanocortina2026.org сайтаар авах боломжтой. Энэ талаар Олимпын музейн захирал Анжелита Тео “Милано-Кортина 2026”-гийн дээд түвшний зочлох үйлчилгээ болон Олимпын музейн соёлын арга хэмжээ зохион байгуулах туршлага хослон үнэхээр өвөрмөц үйлчилгээ бий болголоо” хэмээн онцолжээ. Харин “On location”-ы олимп, паралимпийн наадмыг хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Уилл Уистон “Бид Олимпын музейтэй дахин хамтран ажиллаж, хүлээлтээс давсан зочлох үйлчилгээ үзүүлэх болсонд баяртай байна” хэмээв.