Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Баянхонгор аймагт зохион байгуулж буй шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүү¬ дийн 55 дахь тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүү¬ дийн ангилалд өрсөлдсөн шилдгүүдээс Гавьяат тамир¬ чин, их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнзул нар зургаан өргийн дараа 5.0 оноотой зуузай холбон тэргүүлж эхэллээ. Тэдний араас их мастер Б.Баярмаа, дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан 4.5 оноотой нэхэж байна. Долоодугаар өрөгт Т.Мөнхзултай их мастер Б.Мөнгөнтуул, есдүгээр тойрогт их мастер Б.Мөнгөнтуултай Х.Баясгалан, аравдугаар тойрогт Х.Баясгалантай Б.Мөнгөнзул тоглохоор таарчээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс улсын 30 дахь аварга, их мастер С.Билгүүн 4.5 оноотой хошуучилж байгаа бол ард талд нь олон улсын мастер Х.Итгэлт, М.Амилал, дэлхийн шатрын холбооны мастер Э.Баасансүрэн нар 4.0 оноотой шил дарж явна. Гуравдугаар эгнээнд олон улсын мастер С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг нар 3.5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж буй. Тус тэмцээнд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчид 20252026 оны үндэсний шигшээ багийн гишүүнд нэр дэвших эрхтэй болохоос гадна дэлхийн шатрын олимпиадад улсаа төлөөлж оролцох юм.