“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийх гэж байна. Францын медиа компани, нэрт түүх судлаач Мари Фаверю (Marie Favereau) болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд хийгдсэн тус бүрэн хэмжээний киног “Тэнгис” кинотеатрт энэ сарын 20-нд 16.00 цагаас үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Монголын эзэнт гүрний мартагдсан хотуудын нууц, Чингис хааны талаарх түүхийн шинэ өнцгийг дэлхий дахинтай хуваалцаж буй энэхүү бүтээлийн эзэд болох Францын нэрт түүх судлаач Мари Фаверю болон бусад археологчийн төлөөлөл ч мөн энэ өдөр монгол үзэгчидтэй уулзахаар хүрэлцэн ирэх аж. “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат киног франц хэлээр, монгол хадмал орчуулгатайгаар нийтийн хүртээл болгох тул түүхэн аялалд нэгдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй гэнэ.
Л.Ням