Сурагчдын гэрийн даалгаварт зарцуулж буй хугацаа харилцан адилгүй ч ялангуяа бага ангийнхан ачаалал ихтэй байдаг талаарэцэг, эхчүүд гомдоллосоор ирсэн. Хичээл нь өглөө ордог хүүхдүүд сургуулиасаа тарж ирээд гэрийн даалгавар хийх нэрээр өдөржин ширээний араас өндийдөггүй. Өдөр хичээлтэй нь шөнө дүл болтол суудаг. I, II ангийнхан гэхэд л өдөр бүр нэг шүлэг шинээр цээжлэх, хуулан бичлэг, цээж бичиг хийх, тоо бодох зэргээр даалгавар гүйцэтгэхэд багадаа 2-3 цаг зарцуулж буй талаар иргэд шүүмжилдэг.
Тэгвэл Боловсролын ерөнхий газрынхан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хичээлийг үр дүнтэй удирдан зохион байгуулахад гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь зөв гэсэн байр сууринаас ерөнхий боловсролын сургуулиудад зөвлөмж өгч эхэлжээ. Энэ нь сурагчдын сахилга бат, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамаагаалах, сурлагын амжилт, чанарыг ахиулах, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарын харилцаа холбоог дэмжих, эзэмшсэн мэдлэгийг бататгахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Дэлхийн улс орнууд “10 минутын дүрэм” хэмээх нийтлэг туршлагыг ерөнхий боловсролын системдээнэвтрүүлж буй аж. Үүний хүрээнд бага ангийнхны гэрийн даалгаварт зарцуулах хугацааг 15-20, анги ахих тусам үүнийг 10 минутаар нэмэгдүүлэх зарчим баримтлах болжээ. Тиймээс манай улс ч гэсэн эл жишгийг сурагчдын судлагдахууны тоо, сургалтын хөтөлбөрийн зорилтоос хамааруулан дараах байдлаар тогтоосныг хүснэгтэд үзүүллээ.