УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тайлбар, мэдээлэл өгсөн юм. Түүний талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ. Тэрбээр “МАН-ын даргад нэр дэвших үедээ би та бүхэнд дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэж амласан. Тэр дагуу энэхүү уулзалтыг хийж байна. Ийм зүйл болохыг мэдэж байсан. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр, баримт үзүүлэхгүйгээр магадгүй, болзошгүй гэдэг үндэслэлээр намайг гүтгэлээ” гэсэн юм. Сэтгүүлчдийн асуултад тэрбээр ийн хариуллаа.
-Танай нам хагаралтай байгаа юу. Тантай холбоотой хэд хэдэн хүнийг АТГ барьж хорьсон гэх мэдээлэл үнэн үү. “Админерал” компанитай та холбоотой юм биш үү?
-Би өөртэйгөө нэр холбогдсон хүмүүстэй хамаа¬ралтай, эсэхийг АТГ-т шалгуулсан. Тэндээс “хамааралгүй” гэсэн хариу ирүүлсэн. Жишээ нь намайг Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй хамааралтай гэсэн. Үүнийг АТГ үгүйсгэсэн. Энэ мэтээр дөрвөн хүнтэй хамааралгүйгээ тогтоолголоо. Мөн “Админерал” гэх компанитай ямар нэг хамааралгүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үеэсээ эхлээд эдгээр асуудалд орооцолдсонтой холбоотойгоор цагдаа, тагнуул, шүүхийн байгууллагад долоон гомдол гаргасан. Харамсалтай нь, миний гомдлыг хэлэлцдэггүй, хариу өгдөггүй. Үүний цаана улс төр байгааг ойлгож байна.
МАН-д хагарал байгаа, нуухгүй. Энэ нь үе үе илэрдэг. 2017 онд МАН хагарсан. Өнөөдөр мөн хагаралтай байна. Үүний Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, ХХААХҮ- ийн сайд Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хов зөөж, амь зогоодог хүмүүс хийсэн. МАН намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах найман жилийн хугацаанд хагаралгүй байсан. Я.Содбаатарыг ерөн¬хий нарийн бичгийн даргаар ажилласан аравхан сарын хугацаанд тэр битгий хэл, төрийн өндөрлөгийн түвшинд хүртэл хагарал бий болсон. Насаараа хов зөөж, амиа зогоосон хүмүүсийн хийдэг ажил. Үүнийг дарах, намаа нэгтгэхийн тулд миний бие намын даргад дэвшихээ зарласан. Намын даргын өрсөлдөөн сонгуультай, энд болж буй бүх үйл явдалтай холбоотой.
Хэрэв Ц.Чулуунзагд үнэхээр тийм асуудалд холбогдсон бол хоёр жилийн өмнө барьж хорихгүй яасан юм. Өчигдөр (уржигдар) 19.30 цагт АТГ 20 байцаагч цуглуулж, Д.Амарбаясгалангийн талд санал өгөх, Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсаагаад бүгдэд нь “түүх” үүсгэх гэж үзсэн. Би энэ асуудлаар Я.Содбаатарт хэлсэн. “Намын асуудал дотроо шийдэгдэх ёстой. Намайг дэмжинэ гэсэн Бага хурлын гишүүдэд хавтас хэрэг нээх замаар дарамт үзүүлэх гэж байгаа бол би тултал нь үзнэ шүү” гэдгээ албан ёсоор хэлсэн. Ингэж ярьснаас хойш 20 минутын дараа АТГ тэр бүхнээ устгасан. Надад гэрч, баримт бий. Энэ нь бүх юм хэрээс хэтэрснийг харуулж байна. Эрх барьж байгаа нам хууль, хүчний байгууллагыг ашиглаж, дарангуйлал тогтоох хүсэл сонирхлыг бий болгож болохгүй. Үүний эсрэг хатуу тэмцэнэ.
Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асны хооронд маргаан үүсгэсэн. Үүний эхлэлийг Я.Сод¬баатар, Ж.Энхбаяр хоёр тавьсан. Өнгөрсөн оны наймдугаар сард ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүдтэй уулзаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая гэх санаачилга гаргасан. Үүнийг тэр үед Ерөнхийлөгч огт мэдээгүй гэж боддог. Худлаа “вакумжуулж”, улс төр болгосон. Сүүлдээ гишүүд айдаст автлаа. Энэ нь улмаар даамжраад эрх барьж буй намын даргыг шахаж эхэлсэн. Энэ үеэс үл ойлголцол үүсгэж, хов зөөж, Төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсныг хариуцлагатайгаар хэлье. Энэ бүгдийг Г.Занданшатар гэдэг хүн санаачилсан. Энэ бүхнийг би гэрчтэй хэлж байгаа шүү.
-Та “Админерал” компанитай холбоогүй юм бол нүүрсний сонсголын үеэр очоод тайлбар яа¬гаад өгөөгүй юм бэ. Б.Энхбаяр гишүүн гүт¬¬¬гэ묬¬гийн чанартай мэдээлэл гаргасан гэлээ. Та хоёр нүүр нүүрээ хараад мэтгэлцэх боломжтой юу?
-“Админерал”-ын талаар би юу ч мэдэхгүй юм чинь ямар тайлбар өгөх вэ. Яагаад намайг нүүрстэй холбов гэдэгт учир бий. Тухайн үед “Бодь” группийн олон оффтэйк гэрээ, мухар төмөр зам барьсан нүүрсний хэлэлцээрүүдийг олны анхааралд оруулахгүйн тулд гол дүр хэрэгтэй болсон. Голд дүр хамгийн боломжтой нөхөр нь тухайн үедээ би болж таарч.
Яагаад гэхээр 2022 онд намайг шахалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон. Тухайн цаг үеэс намын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг надаас авах олон төрлийн дарамт, шахалт ирсэн. Энэ үед “нүүрсчин” болгож зарласан. Би тэр үед ажлаа өгөх гээд бүх юмаа бэлдсэн, Я.Содбаатар очоод суухад бэлэн болчихсон байв. Харамсалтай нь, тэр үед олныг хамарсан үймээн болоод би ажлаа өгөөгүй. Үргэлжлүүлэн ажиллаж байгаад УИХ-ын 2024 оны сонгуулийг удирдаж орсон. Б.Энхбаяр хүний нүд рүү эгц хардаггүй. Тиймээс мэтгэлцэнэ гэдэг ойлголт байх юм уу.
-Намын даргад өрсөлдөнө гэж мэдэгдэхдээ “Хувь хүн биш, хууль засагладаг улс орон болох хэрэгтэй” гэж хэлсэн. Хэн засаглаж байгааг нэрлэх боломж бий юү. МАН-ын дарга болбол ямар бодлого барьж ажиллах вэ?
-Хувь хүн засаглах гээд байгаа жишээг би түрүү хэллээ. АТГ-т өрсөлдөгчийг нь дэмжье гэж байгаа Бага хурлын гишүүдийн нэрийг байцаагч тус бүрд 20, 20-иор нь хувааж өгөөд дарамт үзүүлэх гэсэн явдал үүний жишээ. АТГ-ын шууд удирдлага Засгийн газраас байдгийг та бүхэн мэднэ. Энэ бямба гарагт болох Бага хурал дээр намайг илтэд дэмждэг хүмүүс ирээгүй байвал АТГ-ын дарамтад орсон гэсэн дүгнэлт хийнэ. Хэн, хэн, ямар асуудлаас дарамтлуулсныг зарлана. Миний ард намын дэмжигчид, нөхдүүдийн гарт хууль, хяналт, шорон, цагдаа байна. Гэхдээ би айдас, дарамтад орохгүй өрсөлдөнө.
Би Б.Энхбаярын орсон нэвтрүүлгийг үзээгүй. Гэх¬дээ Д.Амарбаясгалан хүн амины хэрэг хийчихсэн байж болзошгүй гэж ямар аймшигтай зүйл ярьж байна вэ. Намайг намын даргад нэр дэвшүүлэхгүй гэж Ц.Чулуунзагдыг барьж хорьсон. Намайг айна гэж бодсон. Нэг хүний асуудлаас болоод айгаад суух улс төрч огтоос биш.
-Ц.Чулуунзагдтай хамаарал байгаа юу. Нүүрс баяжуулах тендерийн үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанааг таних уу, хамаарал бий юү. Мөн Ерөнхий сайд асан Л.ОюунЭр¬дэнэтэй одоо ч найз хэвээр үү?
-“Чайна Энержи”-тэй холбоотой асуудлаар би гэрээ хийгээгүй. Засгийн газар хоорондын хийгдсэн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан. Тэгэхээр УИХ-ын түвшинд үнэтэй холбоотой асуудал огт яригдаагүй, зарчим л ярьсан. Гурван зүйлийг нэг гэрээгээр хийх ёстой гэдэг Хятадын Засгийн газрын саналыг манайх хэлэлцээд УИХ-д танилцуулж, соёрхон баталсан. Үнийн асуудлыг тухайн гэрээг гардаж хийсэн Ц.Туваан сайдаас асуух ёстой. Ний нуугүй хэлэхэд, “Тавантолгой” орд газарт сүнс нь хоргодсон улс төрчид олон. 2004, 2005 оноос эхлээд тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд зарим улс төрч хүссэнээ авч чадаагүй юм шиг байна. Алдагдсан боломжийг хэдэн арван тэрбум ам.доллароор ярих хэмжээнд хүрсэн. Дуншиж дуншиж, 126 гишүүнтэй парламентаар батлагдсан асуудлыг “Нөгөө парламент чинь ахиад хулгай хийчихжээ” гээд ярьдаг. Тэгвэл үүнийгээ цуцлаад өөрсдөө хий л дээ. Тонн тутамд нь 30-40 ам.долларын авлига өгөөд сууж байхыг Хятадын Засгийн газар зөвшөөрөх үү, хууль хяналт нь ямар нарийн гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Хятад нэг долларыг ч бүртгэж гаргадаг улс. Арай л амьдралаас хол тасархай юм ярьж байна.
Ц.Чулуунзагд 2006 оны үед надтай анх ирж уулзаад Топ.мн сайт байгуулсан. Интернэт худалдаа зохион байгуулах зорилгоор нээсэн. Гурван жил орчим ажиллуулах гэж үзсэн ч тухайн үед интернэт худалдаа одоогийнх шиг байгаагүй учир дампуурсан. Гэтэл нүүрсний сонсголын үеэр дампуурсан компанийг гаргаж ирээд, бид хоёрыг холбоотой, хамааралтай гэж үзлээ. Эдийн засгийн ямар ч харилцаа хамаарал байгаагүй. Д.Уужимсанаатай 2024 оны сонгуулиар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Намын хорооны дарга гэдгээр нь танилцаж байсан. Тэрнээс өмнө огт танихгүй, мэдэхгүй.
Л.Оюун-Эрдэнэтэй найзууд хэвээрээ юү гэж асуулаа. Би ямар ч үед хүнээрээ байхыг хүсдэг. Амьдралын найзууд хэвээр. Улс төрийн хувьд байр суурь зөрдөг зүйл зөндөө.
-Ерөнхий сайд суудлаасаа огцрох үед МАНын даргад өрсөлдье гэсэн шийдвэр гаргаад, одоогийн байр сууриа илэрхийлж болоогүй юм уу. МАН-ын зовлон монгол төрийнх болчхоод байна. Тойргоосоо сонгогдож чадаагүй хүнийг МАН Ерөнхий сайд болгосноос өнөөдрийн “зодоон” үүсчихсэн юм биш үү. Хэрэв энэ “зодоон”-д ялбал юу болох уу, ялагдвал яах вэ?
-Ялбал намын дарга болно. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ажлаа өгч байх үед намын даргын асуудал яригдаагүй. Одоо яригдаж буй учраас би нэрээ дэвшүүлж байгаа юм. МАН XX зууны нам байх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Төр, хуулийн бүтцийг ч тэгж хардаг. Социалзмын үеийн үзэл баримтлалтай хуультай учраас хүний эрхийг хангаж чадахгүй байна.