Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын, улсын тэргүүний III цэцэрлэгийнхэн хүнсэнд хэрэглэдэг төмс, хүнсний болон нарийн ногоогоо өөрсдөө тариалдаг болжээ. Тэд жил бүрийн хавар Дайрганы голд 0.3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, өдийд арвин ургац хураадаг гэнэ. Тариан талбайгаасаа дунджаар 220 кг нарийн ногоо, 800 гаруй кг төмс, хүнсний ногоо хураан авч, нөөцөлдөг аж. Энэхүү эрүүл, эко нөөцөөрөө өвлийн улиралд олон төрлийн шим тэжээлтэй, бүдүүн, нарийн ногоогоор баялаг хоол, хүнс зэхэж, хүүхэд багачуудаа “борддог” байна.
Ногоо тарих, ургац хураах гэх мэт газар тариалангийн арчилгаа тордолгоог цэцэрлэгийн багш, ажилчид гардан хийдэг бол хүүхдүүд сайн дураараа тусалдаг. Өнөө жилийн ургац хураалтад цэцэрлэгийн хүүхдүүд гар бие оролцож, алтан намрын үр шимийнталаар ойлголттой болж, багаар ажиллах, байгаль дэлхийгээ хайрлах дадал хэвшилд суралцангаа хорвоогийн олон шинэ, сонин зүйлийг танин мэдэцгээжээ.
Ташрамд сонирхуулахад, III цэцэрлэгийн хамт олон түүхт 50 жилийн ойгоо энэ ондтэмдэглэж буй бөгөөд үүнийхээ хүрээнд хүүхдийн туршилт, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршилтын талбай гаднаа байгуулж, мөн нарийн ногооны хүлэмж, хүнс хадгалах зоорь ч барьжээ. Орон нутгийн цэцэрлэгүүд хотынхыг бодвол гаднах талбай нь саруулхан, зүлэг ногоо ихтэй, цэвэр агаартай тул энэ мэт бичил газар тариалан эрхэлж, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг хангадаг болчихвол мөн сайхан аа.
О.Ундрах