Дорноговь аймаг дахь Ноён хутагтын музейнхэнсоён гэгээрүүлэгч, их хүмүүн Дулдуйтын Данзанравжаагийн Хүүхдийн дацангийн үндэсний бичгийн сургалтад хэрэглэж байсан, түүний зохиосон тэргүүн цагаан толгойг хос дэвтэр болгон хэвлэж, олны хүртээл болгожээ. Тус музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн дугаартай, монгол бичгийн болон танин мэдэхүйн сурах бичгийг Хүүхдийн дацанд хэрэглэж байснаар нь хэвлэсэн аж. Долоон мөрөөр, хуудас болгонд нь эгшиг, гийгүүлэгчийг аймаглан бичсэн эхний, нимгэн цагаан муутуу дээр монгол бичгээр таван эгнээ тэрлэсэн хоёр дэвтрийг Үндэсний бичгийн III хөтөлбөрийн хүрээнд хэвлэж, бүх хүн ашиглахад ийн хүртээмжтэй болгосон байна.
Говийн догшин хутагт Данзанравжаа “Үндэсний бичгээ сурах нь монгол хүн бүрийн заавал эзэмших боловсрол” хэмээн үзэж, энэхүү цагаан толгойг зохиож, хичээлийг эрдэм билиг, номтой хүмүүсээр заалгадаг байж. Ноён хутагт Хүүхдийн дацан нэртэй сургуулийг 1828 онд байгуулж, бүх насныханд эрдэм ном сургаж байсан гэдэг.
М.Гэгээ