17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх сарын 8-15-нд зохион байгуулах нь. Эл наадмын үеэр кино урлагийн боловсрол олгох “Залуу үзэгч” хөтөлбөр болон уран бүтээлчдэд зориулсан “Industry day” форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эл наадмын “Үзэхийн хязгаар” хэсэгт манайсор болсон уран бүтээлчдийг дахин алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Хөдөлмөрийн баатар, найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1970 онд бүтээсэн “Анхны алхам”, 1976 онд туурвисан “Хүний амь” зэрэг бүтээлийг өргөн дэлгэцээр толилуулах юм байна.
Тус наадмыг Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлогтой. Мөн дэлхийднэр хүндтэй “Канн”, “Берлин”, “Торонто” зэрэг наадмаас шагнал хүртсэн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж буй юм.
У.Цэцэг