БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Гүйжоу мужид дэлхийн хамгийн өндөрт тооцогдох “Хуажян” гүүрний авто замын хөдөлгөөнийг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ гүүр нь Гүйжоу мужийн уулархаг бүс нутагт Хуажян голын дээр сүндэрлэснээрээ онцлогтой бөгөөд урт нь 2890, өндөр нь 625 метр аж. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хамгийн өндөр гэгддэг Гүйжоу дахь “Бэйпаньжян” гүүрнээс 60 метрээр өндөр юм. Гурван жилийн турш барьж байгуулсан уг гүүрний даац болон өндөр нь дэлхийн бусад гүүрнээс даруй хоёр дахин их бөгөөд тус улсын инженерийн шийдэл, чадамжийг олон улсад дахин гайхуулж буйгаараа онцлогтой гэнэ.
Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар тус мужийн уулархаг бүс нутгийн тээврийн хугацааг эрс багасгах давуу талтай. Тухайлбал, гүүр баригдахаас өмнө эл хөндийгөөр зорчиход 70 минут шаарддаг байсан бол өдгөө ганцхан хоромд туулах боломж бүрдсэн юм. Ингэснээр иргэдийн амьдрал болон бүс нутгийн эдийн засагт чухал ач холбогдолтой гэнэ.
Э.Сүйлэн