Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-аас 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон зарласан. Манай улс эл өдрийг 1992 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настан хэмээн үзнэ гэж заасан юм.
Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 3.5 сая иргэн бүртгэлтэй байгаагаас 55-аас дээш насныхан 476 653 буюу 13.4 хувийг эзэлж буй. Цаашид энэ тоо улам нэмэгдэж, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 55-аас дээш настай болно гэх тооцооллыг ХЭҮК-ынхон мэдээлсэн билээ . Ахмадуудын амьжиргааг сайжруулах , асаргаа, сувилгааны газар байгуулах , тэтгэвэр, тэтгэмжийг нь нэмэх асуудал тулгамда ад байгаа юм. Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө ахмадууд тэт гэвэр нэмэхийг шаардаж , жагсаал цуглаан зохион байгуулсан . Тэд тэтгэврийг зургаан хувиар нэмэх бус, 1.5 сая төгрөг болгохыг шаардсан билээ. Ахмад настантай холбоотой зарим нэг тоон мэдээллийг хүргэе.
Ч.Болор