Нисэх хүчний Баграм баазыг Афганистаны эрх баригчдад шилжүүлж өгөөд америк цэргүүд эндээс явсан юм
Өнгөрсөн сарын 19-нд “The Wall Street journal” сонинд гарсан нэгэн мэдээлэлд АНУ тодорхой тооны цэргээ Афганистанд дахин байрлуулахаар төлөвлөж буйтухай өгүүлсэн байв. Үнэхээр “Баграм” гэдэг онгоцны буудлыг Дональд Трамп Афганистаны эрх баригч “Талибан” хөдөлгөөнөөс авах гэж санаархаж байгаа бол түүнийг хэрэгжүүлэхгүйн тулд Орос, Хятад улс чадах бүхнээ хийх болно гэж цэргийн шинжээч, “The Long war journal” сонины редактор Билл Рожио мэдэгдсэн байна. Вашингтон авах гэж шимтээд байгаа хуучин Зөвлөлтийн энэхүү Баграм гэдэг нисэх онгоцны бааз 2001 онд НАТО-гийн орнууд Афганистанд дайрч орсны дараа Америкийн цэргийн мэдэлд очжээ.
Трампын санаархал Кабулын хувьд огт хүлээж авамгүй, АНУ-ыг тус нутагт буцаж ирүүлэхгүйн тулдталибууд бүхнийг хийх болно хэмээн Рожио онцлон тэмдэглэжээ. Тэрбээр АНУ эргэн ирэхийг зөвшөөрсөн гэснээс шариатаасаа талибууд татгалзжээ гэвэл би итгэнэ хэмээсэн байх юм.
Трампын хэлснээр бол Афганистанаас цэргээ гаргасан нь 2020 онд Катарт гарын үсэг зурсан гэрээг зөрчиж буй тул Кабулаас холгүй Баграм баазыг эргүүлж авах хүсэлтэй байгаа аж. Уг гэрээнд Америкийн тодорхой тооны цэргийг энэ баазаас гаргах талаар тусгаагүй гэж Трамп үзэж буй юм. Гэтэл 2020 онд Катарт АНУ, “Талибан” хөдөлгөөний гарын үсэг зурсан баримт бичигт ойрын 14 сард цэргээ бүрэн гаргахыг Вашингтонд үүрэг болгож, талибууд Афганы Засгийн газартай энхийн хэлэлцээр хийж, алан хядах бүлэглэлүүдтэй хамтарч ажиллахаас бүрмөсөн татгалзахаар тохиролцсон байна. 2020 оны эцэс рүү АНУ цэргийнхээ тоог 3.5 мянга болтол цөөлж, 2021 онд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын 31-нд цэргээ бүрэн гаргасан байх амлалт өгчээ.
Америкийн цэргүүдтэй байлдахаа зогсоогоод “Талибан” өөрийн хүчийг чөлөөлж аваад техникийн хувьд давуу ч бэлтгэлээр дутуу байсан Засгийн газрын цэрэгт хэд хэдэн удаа хүнд цохилт өгсөн. Эцэст нь, энхийн яриа хөөрөө тасарч, наймдугаар сарын дунд болоход талибууд Афганистаны эрх мэдлийг бүрэн авав. Америкийн талыг баримтлагч эрх баригчид бүрэн ялагдсанаар Байдений засаг захиргаа цэргээ гаргах ажлыг яаравчлуулав. Стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгаа алдаж, цэргийн алба хаагч болон жирийн иргэдийнхээ амь насыг олноор алдсанаас АНУ-д ихээхэншуугиан дэгдэж, улмаар АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн нэр хүндэд анхны томоохон цохилт болжээ. Нисэх хүчний Баграм баазыг сонирхох болсон нь Хятадын цөмийн зэвсэгтэй холбоотой гэж Цагаан ордны эзэн хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлснээр уг бааз “Хятадын цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг газраас нэг цаг яваад хүрэх замд байдаг” аж.
Хятад, “Талибан” хоёрын хамтын ажиллагаа АНУ-ын хувьд аюултай гэж Рожио үзэж байна. Түүний бодлоор Бээжин цэргийн чухал технологио Кабулд өгөх тун магадлалтай.
“Талибан”, Хятадын хэлхээ холбоо ихсэж байгаад бидний сэтгэл зовох ёстой. Хятад цэргийн технологитоо тэднийг ойртуулбал талибууд хариуд нь чухал нөөцөөсөө өгч мэднэ” гэж энэ шинжээч болгоомжилжээ.
Афганистаны Баграм баазад АНУ-ын цэрэг эргэж ирвэл Хятад эрс эсэргүүцэл үзүүлнэ гэж Хонконгийн “South China morning post” сонин шинжээчдийн байр суурьтүндэслэн тэмдэглэсэн байна. Уг материалдзохиогчдын тэмдэглэснээр Америкийн цэрэг эргэн ирэхийг үл хүсэх байр суурь нь Орос, Хятад, Иран, Пакистаныг нэгтгэж, “Афганы тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандахыг” Трампын засаг захиргаанд уриалжээ. Нисэх хүчний бааз Хятадын цөмийн объектод ойр байгаа нь тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг нэмэгдүүлж болох юм гэж хэвлэлд бичсэн байна. Трамп Шиньжан-Уйгарт байдаг пуужингийн туршилтын Лобнор баазын тухай ярьсан байж болох юм гэж Хонконгийн сонины шинжээчид таамаглаж. Үүнийгээ ашиглан Хятад улс цөмийн цэнэгт хошуу, тэднийг байнд хүргэх хэрэгслийн хувьд Орос, Америкийг удахгүй гүйцнэ гэж үздэг юм байна.
Афганистаны засгийн эрхийг авсан исламын тулгуур үзэлтнүүдийн “Талибан” бүлэг лэл Баграм баазыг АНУ-ын мэдэлд өгөх бодолгүй байгаа. Талибуудын Засгийн газрын гол төлөөлөгч Забиулла Мужахид телевизийн “Аl Arabiа” сувгийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа ийн мэдэгджээ. “Баграм бол Афганистаны газар нутгийн нэг хэсэг, Афганы нутаг дэвсгэрийналь ч хэсгээс ялгарах юм түүнд байхгүй. Улсынхаа сөөм ч газрыг өгөх юм уу, наймаалцахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж Мужахид хэлжээ. “Афганистантай харилцахдаа өнгөрсөн үеийн бүтэлгүй хандлагаа давтахаас зайлсхийхийг” талибуудын Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогч Хамбулла Фитрат өнгөрсөн сарын 21-нд Трампын засаг захир гаанд зөвлөжээ. АНУ болон холбоотнуудынх нь цэргийг Афганы газар нутгаас гаргах тухай Доха хотод гарын үсэг зурсан баримт бичигт зааснаар Исламын эмиратын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын асуудлаар хүч хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй байхыг Вашингтонд үүрэг болгосныг тэрбээр бас сануулсан байна. Тэгтэл цэргийн нисэх хүчний баазыг хянах эрхийг АНУ-д өгөхөөс татгалзвал “муу л юм болно шүү” хэмээн Цагаан ордны эзэн заналхийлжээ. “Баграм” хэмээх нисэх хүчний баазыг 1950-иад онд ЗХУ барьж байгуулсан бөгөөд эхлээд нисэх онгоцны буудал байжээ.
Р.Жаргалант