Гүржийн Тбилиси хотод эхэлсэн холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид оролцож буй. Тэднээс залуучуудын ангиллын 65.8 кг-ын жинд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Алтанчимэг (“One team клуб”) хагас шигшээд Украины тамирчин Евгения Какамаг III үед гарт өчих мэхээр буулган авч, аваргын төлөө Анголын тулаанч Надир Виеиратай тулалдах нь. Өдгөө 20 настай тэрбээр Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон ДАШТ-д өрсөлдөхдөө 61.2 кг-д мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин, Европын аварга Эва Эрделиоватай өрсөлдсөн ч ялагдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Эрэгтэйчүүдээс тус тэмцээний хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн ангиллын 56.7 кг-д О.Дашням (“Ширэн бээлий”) шигшээ 16-д Украины Максим Мицько, 52.2 кг-д Х.Пүрэвтөмөр (“Хургатай хайрхан”) Францын Жеан Камиль Пьетри, Б.Даваажав (“Ширэн бээлий” клуб) Энэтхэгийн Шивраж Патильд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.