БНСУ-д үргэлжилж буй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жиү жицүгийн холбооны шигшээ багийн тамирчид оролцохоор Жонжү хотыг зорьсон. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд 14 хүртэлх насныхнаас 40 кг-д Дундговь аймгийн “Харцага” клубийн тамирчин О.Амарболд мөнгөн медаль хүртэж багийнхаа шагналын салхийг хагаллаа. Түүний амжилтыг буухиалж 48 кг-д “Гаруда” академийн Н.Тэнүүн, 69 кг-д “Баялаг” клубийн Б.Өсөхбаяр нар мөнгө, 62 кг-д “Thunder BJJ”-гийн Ш.Энх-Амгалан хүрэл медаль зүүв. Тэгвэл залуучуудын ангилалд эмэгтэйчүүдээс 45 кг-д Б.Одгэрэл анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Жонжүгийн дэвжээнд 57 кг-д хоёр тамирчин аваргын төлөө өрсөлдсөн нь “Гаруда” академийн Г.Монголжин, Б.Наранхишиг нар байв. Энэ удаа Г.Монголжин өрсөлдөгчөө хожиж, Зүүн Азийн аварга боллоо. 63 кг-д зодоглосон “JUMP академийнхнаас Г.Батцэцэг мөнгө, 52 кг-д Б.Эгшиглэн, 70 кг-д О.Мөнхжаргал хүрэл медальтай ирэх нь. Насанд хүрэгчдийн ангиллын +94 кг-д хүч үзсэн манай эрэгтэй тамирчдаас Б.Ариунцог (“Мондэ академи”) түрүүлж, Б.Баатарболд удаалан Г.Гантулга (“JUMP академи”) III байрт шалгарчээ. 85 кг-д Б.Алтангэрэл (“JUMP академи”) хүрэл, 56 кг-д Э.Цэрэнгончиг (“JUMP академи”), Д.Тэмүүлэн (“Гаруда академи”) нар хүрэл медалийн болзол хангав.
Сонирхуулахад, Монгол Улсад өмнө нь жиү жицүгийн олон улсын A зэрэглэлтэйшүүгч О.Болд-Эрдэнэ лбайсан. Тэгвэлдээрх тэмцээний үеэр олон улсын шүүгчийн шалгалт болоход Б.Буяндэлгэр, Б.Энхтүвшин нар чансаагааахиулж Continental A зэрэглэлтэй шүүгч боллоо.