Усны газар болон “Мянганы сорилтын сан”-гийнхан хамтран “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэнг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээ¬лэнд зохион байгуулж байна. “Бидний ус-Бидний ирээ-дүй” уриан дор энэ сарын 10 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд “Хот суурин газрын усан хангамж”, “Хаягдал ус ба дахин ашиглалт”, “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи” тэргүүтэй олон сонирхолтой сэдвээр салбарын мэргэжилтнүүд оюутан, залууст зориулан нээлттэй хичээл орох юм. Мөн усны компакт гэрэл зургийн үзэсгэлэн болон “Ус, байгаль хамгаалал” сэдэвт open mic, DJ шоу болох аж. Бас гэр бүлийн хоёр километрийн зайн гүйлт болон яруу найргийн үдэш зохион байгуулах аж.
Түүнчлэн эл арга хэмжээний хүрээнд “Сав шим” студийн бүтээл “Судрын долгион Туул” баримтат киног маргааш олны хүртээл болгох нь. Энэхүү бүтээл нь 840 км урсах Туул голын сав газраар гурван жилийн турш 7000 км аялж байгалийн гайхамшиг, ан амьтан, хоёр мянганы түүхийг харуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат кино гэдгээрээ онцлогтой гэнэ.
Э.Сүйлэн