Америкийн эрдэмтэн Мэри Э.Бранкоу, Фреду Рамсделл, Японы эрдэмтэн Шакагүчи Шимонү нар физиологи, анагаах ухааны салбарын Но белийн шагнал хүртлээ. Тэдний нээлт нь аутоиммуны өвчнүүдийг анагааж, үүдэл эс шилжүүлэн суулгасны дараах ноцтой хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг илүү үр дүнтэй эмчлэх шинэ замыг нээсэн аж. Тодруулбал, эл нээлтийн ачаар өдгөө эмнэл зүйн туршилтын шатанд хөгжүүлж буй эмчилгээний аргуудыг илүү боловсронгуй болгосон байна. Нобелийн хорооныхон “Дархлалын тогтолцоог “хамгаалагч” эсүүдийн үйл ажиллагаа, шинж чанарыг тодорхойлж, судалгааны шинэ чиглэлийн суурийг тавихад тэдний судалгаа чухал ач холбогдолтой байсан. Тиймээс эл шагналыг олгохоор шийдвэрлэлээ” хэмээв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар хүртсэн билээ. Уг шагналыг генийн үйл ажиллагааг хянахын тулд эсүүдэд ашиглагддаг амин чухал зохицуулалтын механизмыг нээсний төлөө тэдэнд олгожээ.
У.Сүрэн