Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, тэргүүн ээлжид алийг нь хэрэгжүүлэх талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. “Шинэ итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд таван чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Эдгээрээс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54-ийнх нь ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
Улмаар экспорт, гадаад худалдааг дэмжих, эрчим хүчний төслүүдийг тэргүүлэх зэрэгт эрэмбэлэх юм байна. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ажлын байр нэмэгдүүлж, шинээр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх төслийг удаад нь эрэмбэлжээ.