Хиймэл оюун ба дижиталчлалын эрин үед нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж буйг Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) ээлжит Ёс зүйн форум (JEF2025)-аараа онцолж байна. Технологийн шилжилт нь хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэд, олон нийтэд давуу тал, боломжуудыг олгохын сацуу багагүй сорилтыг тулгаж буй. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын үндэс болох нягтлан шалгасан, үнэнд нийцсэн, баталгаатай, найдвартай мэдээллийг иргэдэд хүргэх нь сэтгүүл зүйн онцгой үүрэг хэвээр байгаа бөгөөд дижиталчлал, хиймэл оюуны хөгжлийн эринд илүү чамбайрах шаардлага тулгарах болсон тул форумын төлөөлөгчид маргааш энэ талаар өргөн хүрээнд хэлэлцэх аж.
Иймд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимуудыг дахин сануулж байна.
1. Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэ¬дээ¬лэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.
7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэ¬гээгээр ялгана.
10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлс хийнэ.
Г.Сансар