Видео бичлэгт хадмал орчуулга хийх боломжийг олгодог ChimegeSub мобайл аппликейшн хувилбартай болжээ. Олзуурхууштай нь, зөвхөн монгол яриаг бичвэрт буулгах биш англи, орос, хятад, япон, солонгос зэрэг олон хэл рүү хөрвүүлэх боломжтой болсон аж. Видео бичлэгийн хадмал эхийг дээрх хэлнүүдийн хооронд чөлөөтэй хөрвүүлэхийн сацуу монгол бичиг рүү буулгадаг гэдгээрээ онцлогтой билээ. Android: https://bit.ly/4mUvbuR, IOS: https://bit.ly/4pg8Fy өргөтгөлөөр хадмалтай бичлэ¬гийг хормын дотор SRT файлаар татаж авах боломжтой.
Мөн ChimegeReader нь ч шинэчлэгдэж, шинэ дуу хоолойнуудын сонголтыг нэвтрүүлсний зэрэгцээ англи хэлээр текст унших чадвар нь өмнөхөөсөө тав дахин хурдан болсон гэнэ.
Л.Ням