Тайланд улсад зохион байгуулж буй биллиардын спортын нэг төрөл болох хэйболын олон улсын тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид оролцож байна. Тэднээс шигшээ наймд Г.Гантулга, 16-д Билгүүн, 32-т Т.Амаржаргал шалгарав. Г.Гантулга Англи улсын шилдэг тоглогч Андрев Пагеттыг 9:3-аар буулган авч, ОУХМ цолны болзол хангасан юм. Азийн аварга Э.Тэмүүжин хагас шигшээд өрсөлдөгчөө мөн 9:3-аар илүүрхэж, алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Химаншү Динеш Жайнтай тоглохоор боллоо. Тэгвэл Йордан улсын Амман хотод хэдхэн хоногийн өмнө болсон хэйбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Г.Ган-Орхон тус тэмцээний дараа үргэлжлүүлэн “Asian heyall open championship” олон улсын тэмцээнд өрсөлдөж, шигшээ наймд шалгарчээ.