Эцэс төгсгөлгүй юм шиг санагдаж байсан Газын зурвас дахь дайн юу юугүй зогсох янзтай. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөг Израил улс ч, ХАМАС-ын дайчид ч хүлээж авлаа. Түүнийг бүр хэрэгжүүлж эхлэв. Трамп 20 заалт бүхий энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн сарын 29-нд олны сонорт хүргэсэн юм. Нэг талаас Израилын барьцааны хүмүүсийг буцаан өгч, Палестиний хоригдлуудыг суллах богино хугацааны, нөгөө талаас Газын зурваст хэвийн амьдралыг нь сэргээн бий болгох урт хугацааны зорилттой юм, уг төлөвлөгөө. ХАМАС төлөвлөгөөтэй танилцаад хэсэг хугацаанд тунгаасны эцэст эхний хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн. Израилын Засгийн газар болохоор мөн эхний хэсгийг нь биелүүлэх шийдвэрийг энэ сарын 10-нд гаргалаа.
Израилын арми (ЦАХАЛ) цэргүүдээ ухрааж “шар шугам” гэдэгт аваачив. Тэгэхдээ цаашдаа Газын зурвасын тэн хагасаас илүүг нь хянаж байх аж. Өнөөдөр болтол амьд байгаа Израилын барьцааны хүмүүсийг 72 цагийн хугацаанд суллаж, нас барагсдын цогцсыг цувуулж өгөх юм байна. Израил 2023 оны аравдугаар сарын 7-ны алан хядах ажиллагаанд оролцсон бүлэглэлийн гишүүдээс бусад Палестиний 2000 хоригдлыг шоронгоос гаргана.
Харин хэлэлцээрийн үед ХАМАС-ын шаардсан дөрвөн хүн, түүний дотор зард гарсан алан хядагч Маруан Баргутийг суллахгүй юм байна. Ойрын үед өдөр бүр хүмүүнлэгийн тусламж ачсан 600 машиныг Газ руу оруулахаар Израил зөвшөөрч, энэ амлалтаа хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн палестин дүрвэгчдийг буцааж ирүүлэх боломжийг Египетийноролцоотойгоор бий болгох аж.
ХАМАС 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилын түүхэнд томоохонд орох алан хядах довтолгоон хийж, 250 хүнийг барьцаалж, 1200 хүний аминд хүрсэн юм. Израил улс болон Зүүн араб орнуудын харилцааг хэвийн болгох, ялангуяа Саудын Арабтай гарын үсэг зурахаар төлөвлөж байсан гэрээг тасалдуулах нь энэ довтолгооны гол зорилго байжээ. Хариуд нь Израил Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж, ХАМАС бүлэглэлийн хүчийг нэлээд сулруулсан ч түүнийг бүрмөсөн устгаж чадаагүй, үүний нэг шалтгаан нь барьцааны хүмүүс. Бүлэглэл тэднийг Израилын армийн боломжийг хязгаарлах “амьд бамбай” болгож ашигласан. ЦАХАЛ-ын хувьд тэднийг чөлөөлж авах нь эхнээсээ л нэг гол зорилго нь байсан юм. Израилын цэргийн ажиллагааны үр дүнд ХАМАС туршлагатай дарга нар хийгээд цэргийн дэд бүтцийнхээ ихэнхийг нь алдсан. Олон улсын, түүний дотор ивээн тэтгэгчдийн нь зүгээс бүлэглэлд үзүүлэх дарамт хүчтэй болсон. Энэ бүхэн нь Трампын төлөвлөгөөг зөвшөөрөхөд ихээхэн нөлөө үзүүлэв. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг ч Израилд дорвитой дарамт үзүүлсэн. Ташрамд өгүүлэхэд, улс орнууд болон олон улсын байгууллагуудаас Израил, ХАМАС-ын аль алинд нь гаргаж байсан хандлагыг бүлэглэлүүдийн дайралтыг буруушаасан (Өрнөдийн орнуудын удирдагчид, НҮБ, НАТО, Европын Холбооны удирдлага), ХАМАС-ыг гуйвалтгүй дэмжсэн (Иран, Афганистан, Умард Солонгос, Ойрхи Дорнодын араб орнуудын зарим нь), төвийг сахисан байр суурь баримталж, талуудыг хүлээцтэй хандахыг уриалсан (Орос, Хятад, Турк) гэж дэлхий дахин гурав хувааж байгаа юм. Баруун Европын нэлээд орон есдүгээр сард Палестинийг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Израилд илгээсэн дипломат дохио байв. Израил үүнд хайхрамж муутай хандсан. АНУ-ын үзүүлсэн шахалт харин Израилд ихээхэн нөлөөллөө. Израил, ХАМАС хоёр тохиролцоонд хүрэх нь Трамп Нобелийн шагнал авах боломжийг нэмэгдүүлэх байсан учир тэрбээр энэ дайныг зогсоохыг эртнээс чармайсан юм. Харин уг шагналыг түүнд өгсөнгүй. Трампын энхийн төлөвлөгөө ХАМАС бүлэглэлд хамгийн завшаантай зүйл байлаа. Түүнийг хүлээж авахгүй бол ХАМАС-ыг Израил эрт, орой хэзээ нэгэн цагт бүрмөсөн устгах байсанд эргэлзэх юмгүй. Төлөвлөгөө Израилд ч бас ашигтай. Энх амгалан байдал тогтоосны дараа аравдугаар сарын 7-ны алан хядах ажиллагаа яагаад үйлдэгдсэний шалтгааныг Израилын нийгэм Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас асууж болзошгүй байлаа. Тиймээс ч АНУын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уит кофф, хүргэн Жаред Кушнер нар нь барьцааны хү м үүсийг чөлөөлөх үед Израилд байхаар шийдсэн байна. Үйл явдал цааш яаж үргэлжиллээ гэсэн ХАМАС зэвсгээ хураалгалаа ч, эсвэл дайны ажиллагаа үргэлжиллээ ч тус бүлэглэл улс төрийн ялагдал хүлээж буй юм яав ч биш. Палестиний газар нутаг дээр ХАМАС шууд улс төрийн ажиллагаа явуулахгүй ч гэлээ үзэл санаа нь бөхөхгүй байх магадлалтай. Тийм болохоор Газын зурвасын эдийн засгийг сэргээж, бүс нутгийн нэг хэсэг болгож, эрх мэдлийн тунгалаг институтүүдийг бий болгосноор ХАМАС-ын нийгмийн бааз суурийг үгүй хийх нь Трампын төлөвлөгөөний гол асуудал юм. Энэ бүхнийг төлөвлөгөөний 20 заалтад тусгасан ч тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоо хэр тодорхой болоогүй байна. ЦАХАЛ цэргээ тохиролцсон шугам руу татан аваачсаныг АНУ-ын төв командлал нотолсон болохоор гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Цэргийн техникийг Хан-Юнисийн зарим район болон Газ хотын баруун хойт захаас хол дуул сан гэж АFR агентлаг мэдээллээ. Барьцааны хүмүүсийг суллах 72 цаг ч эхэлсэн гэж Стив Уиткофф мэдэгд лээ. Газын зурвасын оршин суугчдыг зөв х өн зөвшөөрөгдсөн маршрутаар хөдөлгөөн хийж, Из раилын цэрэг байгаа газар руу ойртохгүй байхыг, ойртвол аюулд өртөж болзошгүйг ЦАХАЛ анхааруулав. Израил, Газын хил залгаа газарт баасан гаргийн өглөө буун дуу сонсогдож, утаа баагиж л байжээ. “Барьцааны хүмүүсийг сулламагц гол анхаарлаа ХАМАС-ын зэвсгийг хураах, Газыг захирах ажилд хандуулна” хэмээн Израилын талаас нэрээ нууцалсан хүн мэдэгдсэн байна. Израилын шоронд насаараа хоригдох ялаа эдлээд энхийн төлөвлөгөөний хүрээнд суллагдах болсон 250 палестин хоригдлын нэрийг Израил зарлажээ. Тэдний дотор Израилын нутаг дэвсгэр дээр гурван удаа алан хядах ажиллагаа үйлдсэн “Исламын жихад” бүлэглэлийн удирдагч оржээ. 250 хоригдлын 15ыг Зүүн Иерусалим руу, 100г нь Баруун эрэг рүү, 135ыг нь гурав дахь улс руу явуулах юм байна. Трампын энхийн төлөвлөгөө цаашдаа хэрхэн хэрэгжих бол? Нетаньяху төлөвлөгөөний ердөө эхний хэсгийг нь ашиглаж барьцааны хүмүүсээ эргүүлж авчихаад “ХАМАСын эсрэг ажиллагаагаа” шинээр эхлүүлж, Газыг устгахыг санаархаж байхыг бүрэн үгүйсгэх аргагүй. Ингэвэл юуны урьд Трампыг илэрхий доромжилсон явдал болно. Өөрийг нь аливаад ашиглахад тэр тун дургүй. Трампыг Ерөнхийлөгчийн албаа хашихаас өмнө Нетаньяху энхийн үйлсийг зөрччихсөн, ийм дуулиантай энхийн төлөвлөгөөг эхлүүлсний дараа хоёр дахь удаагаа зөрчвөл АНУын Ерөнхийлөгч өршөөхгүй. Трамптай муудалцахыг Нетаньяху зүрхлэхгүй. Израилын хувьд АНУ нь онцгой “түнш”ээс гадна түүний оршин тогтнохын цорын ганц түшиг тулгуур нь билээ. Ам буцвал Трамп Нетаньяхуг зүгээр л “хусчихаж” чадна. Тийм болохоор Израилын удирдлага Трампын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өөр аргүй. Нетаньяху удахгүй болох сонгуульд ялан дийлэгч бөгөөд Трампын андын хувиар оролцохыг хүснэ. Сонгуульд ялагдвал шоронд орох юм уу, гадаадад зугтан гарах эрсдэл түүнийг хүлээх болно. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаас үзвэл хоёр жилийн хугацаанд Израилын 800 гаруй жирийн иргэн, 900 орчим цэргийн албан хаагч, 70 орчим цагдаа амиа алджээ. Тэгвэл янз бүрийн эх сурвалж Газын зурвасын 5578 мянган оршин суугч алагдсан гэж мэдээлж байна. Нетаньяху өөр зүг рүү хөдөлж болзошгүй гэсэн бодолтой хүн цөөнгүй. Тэр зүг нь Иран байж болох юм. Гэтэл Ираны цөмийн обьектуудад Трамп цохилт өгчихсөн. Израилыг саудчуудтай эвлэрэх замд Газын зурвас хоёр жил саад болж байлаа. Энэ эвлэрэл 2019 оны Трампын төлөвлөгөөний гол зорилго нь байсан юм. “Бид долоон дайн эсвэл томоохон зөрчилдөөнийг зохицууллаа. Найм дахь нь Орос, Украин гэж би бодож байна” гэж Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоосныг зарласны дараа Трамп мэдэгдлээ. Өөрийн гавьяа гэж түүний үзээд байгаа зарим дайныг анзаарвал, Армян, Азербайжаны хоорондох дайн Трампаас өмнө дууссан. Гэхдээ энхийн гэрээнд одоо хэр нь гарын үзсэг зураагүй. Энэтхэг, Пакистаны хоорондын дайн хамгийн аюултай байсан нь хоёул цөмийн зэвсэгтэйгээс үүдэлтэй. Түүний зэрэгцээ гал зогсооход АНУ ямар нэг оролцоотой гэдгийг Энэтхэг эрс үгүйсгэдэг. Тайланд, Камбожийн хилийн маргаанаас эхтэй дайн мөн л Трампад огт хамаагүй. Тэрбээр тарифаар сүрдүүлэхийг оролдсон ч гол зуучлагч нь Малайз байлаа. Израил, Ираны хоорондын “явдал” дайн биш, Израил л Иран руу довтолсон үйлдэл байсан. Сири, Ливанд Израилын өдөөсөн дайн одоогоор түр тасалдаад байна. Дугаар шилжихийн өмнө бидний авсан мэдээллээр бол Газын зурваст гал зогсоосонтой холбогдуулж Египетийн ШармэшШейх хотод өнөөдөр дээд хэмжээний уулзалт болох нь . Түүнд АНУ , Испани , Япон , Азербайжан , Армен , Унгар , Энэтхэг , Сальвадор , Кипр , Грек , Бахрейн , Кувейт , Канад зэрэг 20 гаруй улсын удирдагч оролцох аж . Харин Израил болон ХАМАС өөрийн төлөөллийг оролцуулахгүй юм байна .
Р.Жаргалант