Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблейн хурал Хорватын Дубровник хотод уржигдар эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус хуралд 89 орны 340 гаруй төлөөлөл бөгөөд манай улсаас Боловсролын ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүд . Уг ассамблей нь хоёр жил тутамд хуралдаж, үйл ажиллагааны стратегиа хэлэлцэн, дирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн сонгож, ур чадварын уралдааны зохион байгуулалт, хөгжлийн асуудлыг ярилцдаг уламжлалтай. Тухайлбал, дэлхийн ур чадварын уралдааныг 75 дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэ хурлаар 2027 онд ассамблейг зохион байгуулах орныг сонгосон юм. Энэхүү эрхийн төлөө Швейцар, Ямайка, Шинэ Зеланд, Монгол зэрэг улс нэрээ дэвшүүлсэн байна. Дэлхийн ур чадварын байгууллагад нийт 89 улс албан ёсны гишүүнчлэлтэй бөгөөд энэ удаагийн ассамблейд 51 гишүүн улс санал өгөх эрхтэйгээр оролцжээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дараагийн хурлыг зохион байгуулах саналыг 49 гишүүн дэмжсэн байна. Энэ нь Монголд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжлийг түвшин ахиулах, Дэлхийн ур чадварын байгууллагын стандартын дагуу сургалтын хөтөлбөр, үнэлгээ, багшийн арга зүйн цогц шинэчлэлийг боловсруулах боломж гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ч.Цэлмэг