Хүн ам, орон сууцын завсрын тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль, журам, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг гаргадаг энэхүү тооллогын хүрээнд төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцын төрөл, нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг бүрдүүлэх юм.
Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдох аж. Иймд ард иргэдийг Хүн ам, орон сууцын 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалжээ.
Л.Ням