2026 ондАНУ, Мексик, Канадулсадболох хөл бөмбөгийн ДАШТ-доролцох багуудын нэрс тодорсоорбайна. Сонгон шалгаруулах тэмцээний явцадспорт сонирхогчдын анхаарлыгтатсан хоёрбагийн сонирхолтой амжилтаас сонирхуулъя.
54 МЯНГАН ХҮН АМТАЙ УЛСЫН БАГТ БОЛОМЖ БИЙ ЮҮ
Европын бүсийн L хэсэгт учраа таарсан Фарерын арал, Чехийн багийн тоглолтодталбайн эзэд2:1-ийн харьцаатай хожиж, дуулиан дэгдээлээ. Фарерын арлын шигшээбагДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтуудаа түүхэндбайхгүй өндөрамжилттай хийж байна. ТэдЧехийн багийгхожихоос өмнө Гибралтарыгталбайднь(1:0) хожсон бол Черногорыгталбайдаа (4:0) бут ниргээдбайсан юм. Өөрөөрхэлбэл, тэдгуравдараалж ялснаар12 оноотой болж хэсэгтээгуравдугаарбайрт бичигдэх боллоо. Харин тэдний урд13 оноотой Чехийн шигшээбий.
ГэхдээФарерын арлын түүхэн амжилт энэхүрээдөндөрлөх нь барагл тодорхой юм. Учирнь Чехийн багхэсгийн сүүлийн тоглолтдоо Гибралтартай (зургаа тоглохдоо 20 гоол алдаж, нэгч хожоогүй) тоглох учироноо барагл алдахгүй биз ээ. Харин Фарерын арлын хөлбөмбөгчидсүүлийн тойрогт хэсгийгтэргүүлэгч Хорватын багтай хүч үзнэ. Хоёрбагийн эхний тоглолтодарлын багердөө 0:1- ээрхожигдсон. Тийм ч учраас эсрэгбагийн дасгалжуулагч З.Далич “Ийм хүндтоглолт болно гэж төсөөлсөнгүй. Бидтоп түвшний багтай тоглолоо. Тоглолтын ихэнх хугацаандбидтааруу тоглосон нь миний санаагзовоолоо” хэмээн тухайн үедярьж байлаа. Өөрөөрхэлбэл, Фарерын аралтай хийх дараагийн тулаандаа Хорватын багмаш сайн бэлтгэлтэй оролцох нь гарцаагүй юм. Угаас тэдталбайдаа маш сайн тоглож байгаа бөгөөдГибралтар, Черногор, Чехийн багийн хаалгандгурав, дөрөвтаван гоол оруулж, илт давуу хожоодбуй. Тиймээс Фарерын хөл бөмбөгчдийн бичил амжилт энэхүрээндөндөрлөж буй нь харамсалтай.
Эцэст өгүүлэхэд, тус улс нь 54 мянган хүн амтай, 1400 ам.км газарнутагтай бөгөөдбие даасан улс гэж тодорхойлоходч адармаатай (Данийн хяналтадбайдагулс) юм. Гэхдээтус улсын шигшээбагийгСан-Марино, Лихтенштейн зэрэгЕвропын “уламжлалт” сул багуудтай эн зэрэгцүүлж авч үзэж болохгүй бөгөөдФИФА-ийн чансаагаар(136 дугаар байр) тэдЛатви, Литва зэрэгулсаас дээгүүрбичигддэгбилээ.
ТҮҮХ БИЧСЭН КАБО-ВЕРДЕ

2026 оны ДАШТ-ий эрхийн төлөөх Африк тивийн D хэсгийн тоглолтуудөчигдөрдууссан. Эдгээртоглолтын дараачаарДАШТ-данх удаа оролцох содон оролцогч тодорсон нь Кабо-Верде юм. Тус улсын шигшээбагхэсгийн сүүлийн тоглолтдоо Эсватиниг3:0-ийн харьцаатай хожсоноорхэсгээтэргүүлэх нь тодорхой болсон. Багийнхаа гурван гоолыгДайлон Ливраменто, Вилли Семеду, Стопирнар тоглолтынхоёрдугаарүедоруулжээ. “Цэнхэраварга загаснууд” (Кабо-Вердегийн багийн хоч)-тай хэсгээтэргүүлэхийн төлөө Камеруны хүчирхэгбагөрсөлдсөн юм. Гэхдээүүний тулдтэдАнголыгхожиж, Кабо-Верде харин ялагдах ёстой байлаа. Харамсалтай нь, А.Онана, Б.Мбемо зэрэгшилдэгтоглогчтой Камеруны шигшээАнголтой 0:0-ээртэнцсэн юм. Ийнхүүтэднэмэлт тоглолтодхожсон тохиолдолдл ДАШТ-ийгзорих эрхтэй болов.
Харин хүчирхэгөрсөлдөгчөө илүүрхэн ДАШТ-ийгзорих эрхтэй болсон Кабо-Верде бол 600 мянган хүн амтай, Атлантын далайн 10 арал дээроршдогарлын улс юм. Газарнутагнь ч жижигбуюу ердөө 4000 ам.км. Ингэснээртус улс хөл бөмбөгийн ДАШТ-доролцсон хамгийн цөөн хүн амтай, хамгийн жижиггазарнутагтай улс болж байна. Тэднээс өмнө энэхүүсодон амжилтыгИсландын шигшэээзэмшдэгбайв.
Кабо-Вердегийн шигшээ2000-аадоны дундүе хүртэл тивийнхээхамгийн сул багт тооцогдож байв. Харин 2010 оноос өсөлт ажиглагдаж, 2013, 2023 ондАфрикийн Үндэстнүүдийн цомын тэмцээний хагас шигшээдшалгарчээ. Өдгөө тус улс ФИФА-ийн чансаанд70 дугаар байрт бичигддэг.
Шигшээбагт нь Португал, Турк, Болгар, Нидерланд, Унгар, Итали, КипрзэрэгЕвропын улсуудын лигт тоглодоголон тамирчин бий. Тус багийн зах зээлийн үнэлгээгTransfermarkt 27.2 сая евро гэж үнэлсэн бөгөөдхамгийн үнэтэй хөлбөмбөгчиднь “Краснодар” багийн Кевин Ленини (5 сая), “Трабзонспор”-ын ВагнерПина (5 сая), “Витория Гимарайнш”-ийн Телму Арканжу (3 сая) нар юм.
Э.Манлайбаатар