СЕХ, Монгол Улсын үндэсний номын сан хамтран Сонгуулийн боловсрл, эрх зүйн уншлагын танхим байгуулснаа өчигдөр нээлээ. Сонгуулийн үйл явцтай холбоотой эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь үүний зорилго аж. Мөн уг танхимаар дамжуулан энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох юм байна.
Уг танхимаас сонгуулийн хууль тогтоомж, боловсролтой холбоотой эмхтгэл, бүх төрлийн дата мэдээллийг унших боломжтой гэнэ. Түүнчлэн цаг үеийн мэдээлэл солилцох арга хэмжээ, сонгуулийн эрх зүй, процесстой холбоотой сэдвээр мэргэшсэн судлаачид, оюутнуудын уулзалт зэргийг зохион байгуулах аж.