Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “BAJA MONGOLIA 250” 22 дахь удаагийн уралдааны УАЗ ангилалд “ZEV racing” багийн тамирчин Э.Батнайрамдал, Я.Наранхүү нар аваргалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. “SUV” ангилалд өрсөлдсөн оролцогчдоос “Отгонтайж”, “Хангайн саарал” ХХК-ийн Ю.Эрдэнэтөмөр, Ю.Чинтөмөр нар тү¬ рүүлсэн юм. SSV төрөлд Баянхонгор аймгаас ирж өрсөлдсөн Х.Амартүвшин, О.Төмөрбаатар нар тэргүүн байрт шалгарав. Мотоциклийнход “Storm motors”-ын Ө.Сандагдорж тэргүүлжээ. Энэ оны улсын аварга тамирчин тодроход одоо хоёр удаагийн мастер кросс уралдаан үлдсэн. Есөн цуврал уралдааны дараа тэргүүлэгч тамирчдын хооронд зургаан оноо зааглаж байна. Тиймээс тэдний хувьд сүүлийн хоёр гараа өрсөлдөөнтэй, алдаа гаргах эрхгүй уралдаанууд болох нь.