Египет улсад пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. Эл тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад насанд хүрэгчдийн 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-д “Дэлхийн цом”-ын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөхөөр Каир хотыг зорьсон юм.
Э.Содномпилжээ ДАШТ-ээс гурван алт, таван мөнгөн медаль хүртсэн бол Д.Жигмэд анх удаа хүч сорих нь.