Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Алаг чулуунаас эхэлж таньсан Лодонгийн Түдэвийн гайхам хорвоо

Дэлхийн уран зохиолд дээжлэгдсэн Лодонгийн Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” намтар тууж “Энэ түүх арван зургаадугаар жарны цагаагчин гахай жилийн Шинийн наймны үдэш эхэлжээ. Тэр үдэш, тэр эгшинд хорвоогийн ам бүл нэгээр нэмэгдэж, хоёр миллиард таван зуун гучин гурван сая дөрвөн зуун наян ес болжээ. Хорвоогийн эр хүний тоо мөн нэгээр өсөж, дахиад нэг хүлэг морин эмээл хазаартайгаа хэрэгтэй болжээ” гэж шүлэг шиг, дуу шиг, үлгэр домог шиг эхэлдэг.
2025-10-25

“Өвгөн хуурч” тэргүүтэй ховор нандин бүтээлүүдийг өнөөдөр толилуулах нь

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Амар баясгалан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд өнөөдөр толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор нандин бүтээлүүдийг олны хүртээл болгох аж.
2025-10-24

 Монголын 2000 жилийн түүх, соёлыг Цюрихийн Ритберг музейд дэлгэх нь

Монголын түүх, соёлын 2000 жилийн өв санг багтаасан “Монголчууд: цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Ритберг музейд өнөөдөр нээх гэж байна. Үзэсгэлэнгийн төвд эртний томоохон хот, суурингуудын хөгжлийг харуулах бөгөөд үүгээр дамжуулж Монгол Улсын хот байгуулалтын түүхэн хувьслыг танилцуулах аж. Мөн Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан эзэнт гүрний туурь, үүхтүүхийгтайлбарлана. Танхимыг бүхэлд нь бүрхэх том дэлгэцүүдээр үзэгчдэд тал нутаг болон Улаанбаатарын идэвхтэй амьдралыг харуулж, хот ба хөдөөгийн эсрэгцлийг тольдох боломж олгох нь.
2025-10-23

Мөн чанар нь хожимдоогүй “Хожимдсон үзвэр”

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинааш анхны бие даасан үзэсгэлэнгээ “Хожимдсон үзвэр” нэртэйгээр Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейдөчигдрөөс дэлгэлээ. Ирэх сарын 4 хүртэл толилуулах энэхүү үзэсгэлэнд тэрбээр 2008 оноос хойших 17 жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн зургуудаа багтаасан аж.
2025-10-17

Монгол дэлгэцэнд мөнхөд орших Б.Сумхүү

“Миний ирээдүйн нөхөр ухаалаг, энгийн, хөгжилтэй хүн байна байх. Гадаад байдал нь ямар ч яах вэ. Зан байдал нь зөөлөн, амьдралын минь туршид тайлагдашгүй оньсого шиг байх хүнд хайртай болж, түүнийгээ бахдан харж, шимтэн сонсож суух юм сан гэж боддог. Уйтгартай хүнд би дургүй” хэмээх Заяа бүсгүйд дүр бүтээсэн Лувсандоржийн Энхтуяа, хүний хань болж, эх хүн болохын утга учир, хуучин, шинэ цагийн үзэл суртлын зөрчил дунд нандин хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал хэрхэн төлөвшиж буйг харуулсан бөх Төмөрийн эхнэр Нарангийн дүрд ажилласан Намсрайн Сувд өдгөө ч монгол киноны сайхан хүүхнүүд хэмээнтооцогддог билээ. Сайтар анзаарвал уян зөөлөн хэр нь эр зоригтой, садан төрөл, эх нутагтаа элэгтэй монгол хүний дүр түүний найруулсан бүтээл бүрд байдаг шиг.
2025-10-15

“New season 2026”-д Чингис хаан одонт Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ

Улсын филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлт энэ сарын 17-ны 19.00 цагт “New season 2026” тоглолтоор эхлэх нь. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуур найрал хөгжим”-ийн бүтээлээр хөшгөө нээх эл тоглолтод удирдаач Н.Жигжиддорж дохих бол Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар гоцлох юм байна. Мөн энэ үдэш нэрт хөгжмийн зохиолчийн “Цагаан малгайтны бүжиг” болон “Вариаци концерт” эгшиглэх нь.
2025-10-10

Олон улсын циркийн наадмаас манай уран бүтээлчид “Хүрэл арслан” цом хүртлээ

БНХАУ-ын Хэбэй мужийн Учао хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 8-нд зохион байгуулж буй олон улсын циркийн наадмаас “Монгол циркус” төвийн “Mongol’s team” багийнхан “Хүрэл арслан” цомын эзэн болов.
2025-10-07

“Чимээгүй хотын жолооч”-ийг “Оскар”-т сойно

98 дахь удаагийн “Академи авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино”-ны урьдчилсан шалгаруулалтад манай улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног шалгаруулжээ.
2025-10-06

Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон улсын уран бүтээлчдийн албан ёсны гишүүн боллоо

Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон улсын уран бүтээлчдийн албан ёсны гишүүн боллоо
2025-10-06

Т.Хулан байгалийн сайхан, хөгжмийн эгшгээс бүтээсэн зургуудаа дэлгэлээ

Зураач үзэсгэлэнгээ "Эгшигт хүрдэн" хэмээсний учрыг тайлбарлахдаа “Хүмүүний хорвоод хөгжмийн ая, эгшигт дурласан, татагдан уярсан хүн бүрийн амьдралд өөр, өөрийн хөг эгшиг буй, хүмүүн тэрхүү хөг эгшигт уялдан, сүлэлдэж байдгаас хорвоог харах өнцөг нь ондоо, ондоо байдаг болов уу. Иймд аялгуу, эгшигт уярсан хөг, эгшгийн хүрд, хүрдэн эргэсээр өөрт буусан сайхан мэдрэмжид хоногшсон уран бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Тийм ээ, хүн бүрийн сэтгэлд, амьдралд эгшиг оршсон хүрд, хүрдэн эргэсээр л ...
2025-10-03

Шилдэг баримтат киноны шагналыг “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд олгов

Австралийн кино найруулагч Габриел Брэди Германы “Chromosom films” болон Монголын “Гуру медиа”-тай хамтран бүтээсэн “The Wolves always come at night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлийг 2026 оны Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Австрали улсаас өрсөлдөхөөр болсон. Тэгвэл БНХАУ-ын Фүжоү хотод энэ сарын 27-нд болсон 12 дахь удаагийн “Торгоны зам” олон улсын кино наадмаас “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Golden silk road” буюу Шилдэг баримтат киноны шагнал хүртжээ.
2025-09-30

“Намайг хэн явсныг тэнгэр мэднэ”

“Доржсамбуу дэндүү ухаантайгаас гадна эр зоригтой. Эр зориг, ухаан хоёр нэгэн биед ховор тохиолдох хослол шүү. Миний “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг тэр яаж найруулсан гэж чи санана. Ухаан, эр зориг хоёрын шугам л нэг тайзан дээр зөрөлдөөд байсан юм. Тэгээд ганц хоёрхон тоглоод л хаагдсан. Өнөө “мэрэгчид” шууд л үзэл сурталд харш, ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгалаа гээд л шаагилдаж эхэлсэн дээ” гэснээ үрчлээ дүүрэн духаараа над руу их сонин харж билээ. Үнэндээ ухаан, эр зориг хоёрыг нэг шугамд зөрөлдүүлж жүжиг найруулах тухай энэ хугацаанд уншсан театрын онолын номуудаас би нэг ч өгүүлбэр олж уншаагүй. Алсдаа ч олж уншихгүй байж мэднэ
2025-09-29

“Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнд саатаарай

Японы уран бүтээлч Күранүки Торү “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгээ “Чингис хаан” үндэсний музейд уржигдар дэлгэлээ. Тэрбээр “Кёозан-Ха” хэмээх урлаг, гүн ухааны үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч бөгөөд ланд арт, минимализм, постхуманист урсгалаар уран бүтээлээ туурвидаг нэгэн.
2025-09-22

Ирж яваа цагийн найруулагч Ж.Бунтар

Үндэсний их баяр наадмаар ёс юм шиг өргөн дэлгэцнээ гардаг, “жинхэнэ” монгол эрийн идеал дүр, жудаг бүхий кинонууд түүнээс гаралтай. Энэ онд Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцүүлэн манай сонин “алтан үеийн” гэгдэх дэлгэцийн киноны нэрт найруулагчид, тэдний уран бүтээлийг уншигчдадаа цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаагийн нийтлэлийн баатар бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Жамъянгийн Бунтар.
2025-09-18

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлэв

Польшийн Шчэцин хотын алдарт “Opera at the castle” театрт болсон “XXV great tenors tournament” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч, 25 дахь удаагийн наадамд тэргүүлсэн төдийгүй уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Яцек Нежыховскийн тусгай шагнал, дуурийн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагналыг ч бас хүртжээ. Түүнтэй хамт уралдаанд оролцсон дуучдаас Польшийн дуулаач Себастиан Мах дэд, Испанийн дуучин Андрес Санчес Жоглар гутгаар байр эзэлсэн байна.
2025-09-13

Шог зураач Ц.Оргилын “Юу ч зурчихсан юм, бүү мэд” үзэсгэлэнг тольдоорой

Өнөөгийн нийгэм, цаг үеийн болж бүтэхгүй бүхнийг харандааныхаа үзүүрээр хоржоонтой гэгч нь буулгачихдаг, хөнгөн шог зургуудаараа сайд, дарга нарыг “чимхээд” уурлуулчихдаг, элдэвтэй нэгэн уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэн тун удахгүй гарах нь ээ.
2025-09-13

Угалзтай өрөөгөөр зочлоорой

Хээ угалз нь Монголын үндэсний уламжлалт хэв маягийг илэрхийлдэг урлагийн нэг төрөл. Тэгвэл энэ чиглэлээр бүтээл туурвидаг зураач Р.Баярсайхан “Угалзтай өрөө” үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд дэлгээд байна.
2025-09-08

Уянгалаг хоолой, сэтгэл татам төрхөөрөө охидын зүрхийг эзэмдэгч ЧЭН

Уянгалаг хоолой, сэтгэл татам төрхөөрөө охидын зүрхийг эзэмдэгч ЧЭН
2025-09-06