Taeyang, Ailee нарыг урьсан минь Монголыг сурталчлах урам зориг, хүсэл мөрөөдлөөс эхлэлтэй
Солонгос Монголын хамтарсан “Evandis” энтертайнмент 2024 онд “Your Valintine”, “Super concert 2024” KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан. Уг энтертайнментыг үүсгэн байгуулагч Ко Сүн Хүн (Жон Ко) нь Улаанбаатар хотод төвтэй “Evandis Entertainment” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хөгжмийн салбараас гадна продакшн, боловсролын чиглэлээр Монгол, Өмнөд Солонгосын соёлыг холбож яваа нэгэн юм.
2025-06-10
“Морь шүтлэг” тусгай үзэсгэлэнг энэ сарын 12 хүртэл дэлгэнэ
Монгол-Саха нийгэмлэг болон ОХУын Саха Якут улсын Соёл, оюуны хөгжлийн болон Гадаад харилцааны яам, “Симэх” гар урлалын үндэсний төв, урчуудын нэгдлийнхэн хамтран “Морь шүтлэг” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейн танхимд олны хүртээл болголоо.
2025-06-09
"SUPER CONCERT 2025": Монгол уран бүтээлчдийг зарлалаа
Олон улсын уран бүтээлчид нэг тайзнаа гарахад цөөн хоног үлдээд байна. Тодорхой хэлбэл, Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүн TAEYANG, дуучин AILEE нарын оролцох "SUPER CONCERT 2025" тоглолт энэ сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
2025-06-06
Дуучин Ailee нөхөртэйгөө хамт Монголд ирэх нь
Хүчирхэг дуу хоолой Аilee хэдхэн хоногийн дараа Монголд ирж, "Super Concert"-оороо Монголын фэнүүдтэйгээ учран золгоно. Тэгвэл тэрбээр Монголд ганцаараа биш нөхөр Choi Si Hun-тэйгээ ирэхээр болжээ.
2025-06-05
Ailee: Хамтдаа энэ зуны мартагдашгүй дурсамжаа бүтээе
Хүчирхэг дуу хоолой, гүн утга агуулсан уран бүтээлүүдээрээ бидний сэтгэлийг байлдан дагуулсан Солонгосын нэрт дуучин Ailee тун удахгүй 𝐒𝐮𝐩𝐞𝐫 𝐂𝐨𝐧𝐜𝐞𝐫𝐭 𝟐𝟎𝟐𝟓-ийн тайзнаа гарч, зүрхэнд хоногшсон дурсамжтай дуунуудаараа уулзах гэж байна.
2025-05-30
Жуулчны тоо бус, бодлого, шийдэл ярих цаг байлтай
Улаанбаатар хотод хэдхэн өдрийн өмнө болсон НҮБын Аялал жуулчлалын бодлого, стратегийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Манай улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, 3-4 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ” хэмээн ярьсанд салбарынхан нь ихэд унтууцаж байна.
2025-05-27