Хөрс бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 216 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ
БОУАӨЯ-наас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийснээ мэдээллээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгасан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой байсан зэрэг зөрчил дутагдал илрүүлсэн аж.
2025-12-01
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов
УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал багаа бүрдүүлж, бүтцийн байгууллагадаа халаа, сэлгээ хийсээр байна. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа гэнэт оруулж ирсэн юм. Санал болгосон хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан байсан нь, бас энэ талаар урьдчилж гишүүдэд мэдээлэл өгөлгүйгээр гэнэт танилцуулсанд сөрөг хүчнийхэн нэлээд бухимдав. Хуульч хүн бүрийн шахам “мөрөөддөг” албан тушаал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
2025-12-01
Дээд давхартаа орон сууц бүхий гал түймэр унтраах, аврах ангитай боллоо
Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ барилгыг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2024 оны 43 тоот тогтоолоор тус дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги байгуулахаар шийдвэрлэжээ.
2025-12-01
“Админерал” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Ламжавыг цагдан хорив
“Админерал” ХХК-ийн эцсийн өмчлөгч, тус компанид хөрөнгө оруулсан Монгол Улсын “Моновант” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжавыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих захирамж гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт түүнийг цагдан хорих тухай санал дээрх шүүхэд хүргүүлснийг шүүгч Б.Батболор пүрэв гарагт нь өмгөөлөгч, прокурор, яллагдагч нарыг оролцуулан хэлэлцсэн юм.
2025-12-01
ТӨК-иудыг төрийн шуналаас салгах ажиллагаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах, Нийтийн өмчийн тухай хоёр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Эхнийх нь анх удаа боловсруулсан хууль бол удаах нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
2025-12-01
Дамбадаржайлин хийдийг сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна. Ингэхдээ уг хийдийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэн, соёлын биет, биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгох гэнэ. Мөн байгалийн тогтоц, түүхэн дурсгалыг хуучин хэвээр нь хадгалан үлдээх аж. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто, дугуйн зам, зогсоол зэргийг цогцоор нь байгуулах бөгөөд хүрээлэн буй орч ны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж буй юм.
2025-11-28
Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэг гал унтраах багаж хэрэгсэлтэй болов
Тусгай хэрэгцээт иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, болзошгүй гал түймэр, ослын үед бэлэн байдлыг хангах, тэдний сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгсэл гардуулан өгөв.
2025-11-28
Өрхийн эмч нар дараагийн шатны эмнэлэгт цахимаар цаг олгоно
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатныхаас дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээд, лавлагаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай бол өрхийн эмч тухайн үзлэгийн цагийг цахимаар олгох нь байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний дараалал эрс багасах гэнэ.
2025-11-28
Дэлхийнхэн зөөлөрч байна
Сүүлийн үед олон орны Засгийн газар хүрээлэн буй орчин, амьтан ургамлын талаарх бодлогоо эргэн харж, хүнлэг энэрэнгүй шийдвэрийн эрэлд гарах болсон нь хүн төрөлхтөн аливаад илүү нухацтай ханддаг насандаа ирж, ухаажиж, “зөөлөрч” яваагийн шинж гэж биологийн ухааны нэгэн доктор хошигнон өгүүлжээ. Нөгөө талаасаа нөхцөл байдал ингэхээс өөр гарцгүй болгож буй.
2025-11-28
“Очир дагинас”, “Сэнтрал фүүдс” зэрэг компани чанарын шагнал хүртлээ
Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг “Өөрөөр сэтгэе” уриан дор зохион байгуулжээ. Үүний хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарч, сайн туршлагыг нэвтрүүлэн, чанартай, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн, чанар, стандартаар тэргүүлсэн байгууллага, компаниудад энэ оны “Үндэсний чанарын шагнал” олгосныг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жилийн шилдэг аж ахуйн нэгжээр “Очир дагинас”, шилдэг бүтээгдэхүүнээр “Бага рашаант” компанийн “Амин чанар” брэнд шалгарчээ. Харин шилдэг үйлчилгээтэй байгууллагын шагналыг “Сэнтрал фүүдс” компанид олгосон байна.
2025-11-28
Эмчлүүлж байхдаа эндсэн хүүхдээс цахилгаан менингитийн халдвар илэрчээ
Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
2025-11-28
ЮНЕСКО-гоос баталсан дижитал засаглалын удирдамжийг хэрэгжүүлэх ёстой гэв
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав. Энэ үеэр “Виндекс” ХХН-ийн өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа тус судалгаанд өгөх олон улсын харьцуулсан дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Мета” компани АНУ-ын хууль тогтоомж, Европын холбооны удирдамжийг нийцүүлж стандартаа боловсруулдаг. Мөн маргаан гарвал аль улсын хууль баримтлах, аль улсын шүүх хянан шийдвэрлэх вэ гэдгээ тодорхой заасан байдаг.
2025-11-28
Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ
Эргэн сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгсөн байдаг.
2025-11-28
Орон сууцын хороололд гал гарсны улмаас 44 хүн нас барлаа
Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах “Wang fuk court” орон сууцын хороололд уржигдар томоохон хэмжээний гал гарсны улмаас 44 хүн нас барж, 279 иргэн сураггүй алга болжээ. Албаныхны мэдээлснээр 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс 45-ынх нь биеийн байдал өдгөө хүнд байгаа гэнэ. Галыг унтраахаар 700 гал сөнөөгч 10 гаруй цаг ажилласан бөгөөд энэ үеэр нэг аврагч амиа алджээ.
2025-11-28