Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг “Өөрөөр сэтгэе” уриан дор зохион байгуулжээ. Үүний хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарч, сайн туршлагыг нэвтрүүлэн, чанартай, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн, чанар, стандартаар тэргүүлсэн байгууллага, компаниудад энэ оны “Үндэсний чанарын шагнал” олгосныг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жилийн шилдэг аж ахуйн нэгжээр “Очир дагинас”, шилдэг бүтээгдэхүүнээр “Бага рашаант” компанийн “Амин чанар” брэнд шалгарчээ. Харин шилдэг үйлчилгээтэй байгууллагын шагналыг “Сэнтрал фүүдс” компанид олгосон байна.
С.Цэрэн