Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооноос намайг МАН-аас “хөөсөн” шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгсөн байдаг.

