Ажлын дөрвөн хоногтой болсноор ядаргаа
Ажлын өдрийг багасгах судалгаанд оролцсон зургаан орны 2900 гаруй ажилтны ядаргаа багасаж, илүү сайн унтаж амрах болжээ. Бостоны коллежийн судлаачид болох Вэн Фан, Жульет Шор нарын ахалсан шинэ судалгаанд дурдсанчлан цалинг бууруулахгүйгээр ажлын хоногийг багасгах нь ажилтнуудын сэтгэл зүй болон бие махбодод эерэг нөлөөтэйг онцолсон байна. Тодруулбал, АНУ, Британи, Австрали, Канад, Ирланд, Шинэ Зеландын141 байгууллагын ажилтнуудыг зургаан сарын явцадтуршилтад хамруулж, тэдний бүтээмжийг хадгалахын тулд шаардлагатай бүтцийн өөрчлөлт хийсэн гэнэ. Судалгааны үеэр “Таны сэтгэл санаа ямар байна вэ” хэмээх асуултыг зохих хугацааны давтамжтай тавьжээ.
2025-08-02
Хуучин хувцсаа хандивлаарай
Хуучин хувцсаа хандивлах өдөрлөгийг ирэх сарын 17-ны ням гарагт 13.00-19.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулах гэнэ. Хувцасны шүүгээнд тань өмсдөггүй, эсвэл багадсан хувцас байж л байгаа даа. Үүнийгээ хэрэгтэй хүнд ньхандивлах боломжийг эл өдөрлөг олгож буй аж. Өөрөөр хэлбэл, өмсдөггүй, хуучин хувцсаа өдөрлөгийн зохион байгуулагч нарт тушаагаад оронд нь “ногоон оноо” авч болох нь. Хувцсаа хандивласан бүх хүнд үүгээрээ урамшуулал авах боломж бүрдүүлэх юм байна. Хамтран зохион байгуулагч газруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх гэх мэт урамшуулал багтахаж.
2025-08-02
Монгол, Оросын хилийн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж байна
Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ОХУ-ын Тункений тусгай хамгаалалттай газрын судлаач, байгаль хамгаалагчидтай хамтран цоохор ирвэсийн тархац нутаг, шилжилт хөдөлгөөний судалгааг хоёр орны хилийн бүсэд хийж байна. Судалгааны эхний үе шатны ажлуудыг өнгөрсөн сарын 2026-нд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хийсэн бол дараа нь Тункений тусгай хамгаалалттай бүсэд хяналт мониторингоо үргэлжлүүлэх нь.
2025-08-01
“TikTok”-оос “Youtube music” рүү дуу нэмэх боломжтой боллоо
“TikTok” бичлэгээс таалагдсан дуугаа Youtube-ийн жагсаалтдаа шууд нэмэх боломжтой болжээ. Тус компани 2023 оны арваннэгдүгээр сард “Spotify”, “Apple music”, “Amazon music”-ийн дэмжлэгтэйгээр энэхүү функцийг хөгжүүлж эхэлсэн ба АНУ, Британид л эл тохиргоо үйлчилж байв. Харин өнөөгийн байд¬лаар 160 гаруй оронд нэвтрүүлжээ. Хэ¬рэглэгчид бичлэгийн доор харагдах “Дуу нэмэх” цэсийг товшоод “Youtube music”-тээ дуртай бүтээлүүдээ нэмэх аж. Энэхүү тохиргоо нь хөгжмийн стрийминг үйлчилгээнд хэдэн тэрбум ам.долларын урсгал төвлөрүүлэх боломжтойг “TikTok”-ийнхон онцоллоо.
2025-08-01
Булган, Баянхошуу боомт ирэх сарын 30 хүртэл амралтын өдрүүдэд ажиллахгүй
Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Монгол-Хятадын хилийн авто замын Байтаг боомт наймдугаар сард ажиллахгүй. Учир нь тус боомтыг жил бүрийн тав, долоо, есдүгээр сарын 16-30-нд ажиллуулдаг юм. Мөн тус улстай хиллэдэг авто замын Булган зуны улиралд нямд, Баянхошуу боомт бямба, ням гарагт амардаг болж байгаа аж. Уг шийдвэрийг хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын 2025 оны 49 дүгээр ноот бичгийн хүрээнд гаргажээ. Булган боомтын тухайд есдүгээр сарын 30 хүртэл даваагаас бямба гарагт 10.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Боомтуудын хуваарь өөрчлөгдсөн даруйд мэдэгдэнэ гэв.
2025-08-01
Газрын диваажин, олон ястны өлгий Ховд аймаг
Их нууруудын хотгор руу Монгол алтай нуруу, Хангайн салбар уулс түрсний улмаас бие биеэсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгор бий болсны нэг нь Хар ус нуурынх. Тиймээс физик, газар зүйн өвөрмөц онцлогтой. Тус хотгор нь тал бүрээсээ өндөр уулсаар хүрээ¬лэгдсэн тул баруун зүгийн чийглэг агаар бус, харин зүүн урд талаас Төв Азийн их цөлийн хуурай уур амьсгал саадгүй нэвтэрдэг тул цөлөрхөг аж. Энэ цогцолборт газарт 54 хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 11 зүйл нь ховор, нэн ховорт хамаардаг. Тэрбайтугай, цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, минж, тавал атигдаахай бүртгэгдсэнээрээ онцлог.
2025-08-01
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50” олон улсын бага хуралд оролцов
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар 2025 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хельсинки хотноо зохион байгуулагдаж буй “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож байна.
2025-08-01
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг саатууллаа
Хөвсгөл аймгийн нэгэн иргэний гэрт нэвтэрч, хулгай хийсэн 31-46 насны гурван этгээдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. “Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу ажиллаж, хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулсан бөгөөд долоодугаар сарын 17- ноос хойш иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтэрч, 12 удаа хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэд элдсэн хурганы арьс 60 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйл хулгайлсныг урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
2025-08-01
Бүс нутагт вакцины хамрагдалт буурсны улмаас халдварт өвчин нэмэгдэх хандлагатай гэв
Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
2025-08-01
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
2025-08-01
Хуулиар хориглосон ч насанд хүрээгүй 18 хүүхэд суррон унаж гэмтжээ
Тээврийн прокурорын газраас энэ оны эхний долоон сард хүүхэд суррон унаж, зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалсан байна. Эл хугацаанд сурронтой холбоотой 15 осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 18 хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурсан аж.
2025-08-01
Монгол Улс 2030 он гэхэд байгаль хамгаалагчийн орон тоог 40 хувиар нэмэх шаардлагатай
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IRF)-ноос 2007 онд санаачилсан Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг улс орнууд өчигдөр 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөө жилийн тэмдэглэлт өдрөөр “Бид дэлхийн байгаль хамгаалагчидтай хамт” уриалга дэвшүүлсэн нь байгаль, эх дэл¬хийгээ хайрлан, хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эко элч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудал, аюулгүй байдалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
2025-08-01
С.Сайнбаяр судалгааны өгүүллийн чансаагаараа технологийн салбарт монгол эрдэмтдийг манлайлав
“Мета” компанийн хиймэл оюуны судалгааны FAIR багт ажилладаг С.Сайнбаярыг салбарын судлаач, мэргэжилтнүүд нь өндрөөр үнэлж, “Google scholar”-ын хамгийн эрэлттэй, олон эшлэлтэй эрдэм шинжилгээний өгүүллийн эзнээр “тодруулаад” байна. Түүний судалгааны өгүүллээс бусад судлаач эшлэл авсан тоо 10 мянга давсан нь манай улсын технологийн салбарт, тэр дундаа хиймэл оюуны чиглэлд дээд амжилт, түүхэн үзүүлэлт болжээ.
2025-08-01
Э.Ууганбаяр “Оддын гараа” авто спортын уралдаанд түрүүлэв
Монголын автомашин мастеруудын холбооныхон“Ара” фестивалийнбагтайхамтран олны танил эрхмүүдийн дунд УАЗ ангилалд “Celebrity race” уралдаан анх удаа зохион байгууллаа. Мэргэжлийн тамирчдын автомашин, дүрмээр өрсөлдсөн тус уралдаанд жүжигчин, хөтлөгч, “Power” клубийн тамирчин Э.Ууганбаяр түрүүлэв. Түүнтэй тэргүүн байрын төлөө хурд сорьсон оролцогчдоос Монгол Улсын Гавьяат багш, “Төмөр хүлэг” клубийн Х.Хатанбаатар мөнгө, комедиан, циркийн жүжигчин, “Аваргууд” клубийн М.Баяржаргал хүрэл медаль хүртлээ.
2025-08-01
100 метр зайг 10 секундэд туулж, дэлхийн рекордыг шинэчлэв
Японы тамирчин 16 настай Сорато Шимизү 18 хүртэлх насныхны100 метрийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрөгч бямба гарагт Хирошима хотод эхэлсэн тус улсын ахлах сургуулиудын дунд зохиогддог “In¬ter high school athletics championships” тэмцээнд тэрбээр 10 секундийн дотор барианы шугамд хүрсэн гэнэ. Ийнхүү тэрбээр хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шалгуураа хангасан байна.
2025-08-01