Улаанбаатарын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц систем нэвтрүүлэх юм. Уг төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компанитай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар хэрэгжүүлж, ашиглалт, засвар, үйлчилгээ, удирдлагын ажиллагааг иж бүрэн хариуцах юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн XII хороо буюу Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөн, 158 нэгж талбараас 101-ийг нь буюу газрынхаа 64 хувийг чөлөөлжээ. Газраа чөлөөлж дуусаад ирэх жил үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ. Дээрх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар өдөрт 1500 хүртэлх тонн хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхаж. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах ажлыг хийх гэнэ.
С.Цэрэн