Хойд Солонгосын “эцэг” Ким Жон Ун гурван жилийн өмнө “амиа хорлох нь социализмаас урвасан үйлдэл” хэмээн тодотгож орон нутгийн удирдлагууддаа үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг тушаасан. Гэвч ихэвчлэн хэт ядуурал, өлсгөлөнгийн улмаас амиа егүүтгэж байгаа нөхцөл байдалд тохирох шийдлийг удирдлагууд нь хараахан олоогүй бөгөөд жил бүр эл золгүй явдал нэмэгдэх хандлагатай. Бүтэн гэр бүлээрээ амиа хорлосон тохиолдол ч хэдэн арваар тогтохгүй талаар “Миррор” мэдээлж байв.
Тэгвэл их удирдагч энэ удаа амиа хорлох оролдлого хийсэн хэн бүхнийг хатуу шийтгэхээс гадна гэр бүрийнхнийг нь ч эл үйлдэлд буруутган “донгодох” шийдвэр гаргасан гэнэ. Энэ нь хамтын нийгэм байгуулахад хүн бүхний оролцоо чухал гэсэн үг бололтой. Өмнө нь “социализмаас урвах”-ын эсрэг дорвитой ажиллаж, сэргийлж чадаагүй тохиолдолд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг сануулж байжээ.
Ж.Хаан