MLS-ийн “Интер Майами” баг плей-оффын шөвгийн наймд “Цинциннати” багийг 4:0-ийн харьцаатай яллаа. Л.Мессигийн гоол энэхүү бут ниргэлтийг эхлүүлсэн байна. Уг тоглолтын явцад аргентин шидтэн 17 минутын хугацаанд гоол оруулснаас гадна гурван гоолын дамжуулалт өгсөн супер үзүүлэлтийн эзэн болжээ.
Ингэснээр Л.Месси хөл бөмбөгийн түүхэнд 1300 гоолд оролцсон анхны тоглогч болж буйюм. Тодруулбал, тэрбээр 896 гоол оруулж, 404 гоолын дамжуулалт өгөөд байна. MLS-ийн энэ жилийн плей-оффт ч Лео одтой байгаа. Тэрбээр дөрвөн тоглолтод аль хэдийн 10 оноо (6 гоол+4 дамжуулалт) авчээ. Харин улирлын туршид нийт 55 оноо авсан. Үүн дээр шигшээ багийн үзүүлэлтийг нь нэмбэл 2025 онд Л.Месси 70 оноонд хүрч буй. Замналынхаа туршид ес дэх удаагаа ийм гайхалтай амжилтыг үзүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр 2012 онд нийт 112 оноо авч байсан нь өөр ямар ч тоглогчийн хүрэхээргүй өндөр үзүүлэлт болж байсан билээ.
Үүсгэн байгуулагдаад зургаан жил болж буй “Интер Майами” баг түүний ачаар “Дорнод” бүсийн финал, MLS-ийн хагас шигшээд түүхэндээ анх удаа шалгараад байна. Тэд 2022 онд эхний шатанд “Нью-Йорк” (0:3), хоёр жилийн дараа “Атланта” багт (2.1, 1:2, 2:3) тус тус хожигдон улирлаа дуусгаж байлаа. Тэд бүсийн аваргын төлөө “Нью-Йорк сити” багтай тоглох бол нөгөө хагас шигшээд “Сан Диего”, “Миннесота” баг хоорондоо тоглоно.
Э.Манлайбаатар