ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд 2026- 2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд Монгол Улс нэр дэвшин, нийт 97 орны саналаар анх удаагаа сонгогдов. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийсэн ЮНЕСКО-гийн 43 дугаар Бага хурал Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ сарын 24-25-нд үргэлжлэн зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей хуралджээ. Энэ үеэр Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгууль хоёр үе шаттай явагдаж, эхний удаад бүс нутгийн бүлэг тус бүрд ногдсон суудлын төлөө санал хураахад I бүлгээс Швейцар, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт сонгогдсон байна. Харин Ази, Номхон далайн IV бүлэгт энэ жил суудал ногдоогүй тул манайхнээлттэй таван суудлын төлөө бусад 11 оронтой өрсөлдөхөд Армени 105, Монгол 97, Бангладеш 84, Чех 81, Польш 42 улсын санал авч, Дэлхийн өвийн хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.
“Нээлттэй суудлын төлөөх энэхүү сонгуулиар Монгол Улс хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь олон улсын тавцан дахь манай орны нэр хүнд болоод нэгдсэн зохион байгуулалттай нөлөөллийн ажлууд, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд 2026-2029 онд Дэлхийн өвийн хорооны гишүүнээр хариуцлагатай ажиллах итгэл хүлээлгэсэн явдал” гэдгийгССАЖЗЯ-ныхан онцолсон.
Г.Сансар