Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хөвгүүдийн Ази тивийн АШТ энэ сарын 31-нд эхэлнэ

16 хүртэлх насны хөвгүүдийн сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо энэ сарын 31-нээс ирэх сарын 7 хүртэл зохион байгуулна. “M bank arena”-д болох уг тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг юм. Эл тэмцээнд манай тамирчид С хэсэгт БНХАУ, БНСУ болон Малайзын багтай учраа таарчээ. Тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан багууд 2027 онд болох 17 хүртэлх насны хөвгүүдийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг одоогоор оролцохоор болсон байна.
2025-08-07

Боловсролын тухай ойлголтоо өөрчилж, сэтгэлийн боловсролд анхаарал хандуулах шаардлагатай байна

Боловсролын тухай монголчуудын ойлголт өрөөсгөл, боловсролд хандах хандлага буруу байна. Өнөөгийнхөн боловсролыг зөвхөн оюунд хамаатай зүйл гэж үзэж, оюуны мэдлэг төдийгөөр үнэлж, хүний боловсролыг төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, авсан үнэмлэх, дипломынх нь тоогоор хэмжиж, их, дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом аваагүй бол боловсролгүйд тооцож, шинжлэх ухааны мэдлэгийг чухалчилдаг бол¬жээ.
2025-08-07

О.Мөнх-Оргил Тайванийн клубт легионероор тоглох нь

Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Дэрэн” клубийн төвийн хамгаалагч О.МөнхОргил Тайванийн “Тайчун футуро” клубт легионероор тоглох нь. 23 хүртэлх насныхны шигшээ багийн ахлагч тэрбээр дээд лигийн мөнгө, хүрэл медальтай. Өдгөө 26 настай, Монголын дээд лигийн тэмцээнд 10 гаруй жил тасралтгүй оролцсон түүний хувьд хамгаалалт, довтолгооны байрлалд жигд тоглодог ур чадвартай тамирчдын нэг.
2025-08-07

Энэ зуны хамгийн том мото фестивалийг зориорой

Мото спортынхон болон сонирхогч залуус, клубүүдэд дуулгах таатай мэдээ байна. Энэ зуны хамгийн том мото фестиваль Сүхбаатар аймагт болох нь. “Шилийн богд” нэртэй энэхүү өдөрлөгийг өнгөрсөн жил “Хүннү Сүхбаатар мото клуб”-ийнхэн санаачилж, аймгийн ЗДТГынхантай хамтран зохион байгуулсан аж. Тухайн үед есөн клубийн сонирхогчид нийлсэн 100 орчим моточин оролцож байж.
2025-08-07

С.Тэмүүлэн, Б.Мишээл нар NCAA-гийн багт тоглох анхны монгол волейболчид болов

Үндэсний дээд лигийн “Хилчин” багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэн, Болорсүхийн Мишээл нар АНУ-ын Towson их сургуульд тэнцжээ. Улмаар тус сургуулийн волейболын багт дуудагдаж, олон улсын хэмжээнд ур чадвараа үнэлүүлэх боломж нээгдсэн тул Үндэсний их, дээд сургуулиадын спортын холбоо буюу NCAA-д тоглох анхны монгол волейболчдоор тодорч байна.
2025-08-07

Дэлхийг олон туйлт болгох Евразийн “гурвал”

Орос, Энэтхэг, Хятадын “гурвал”-ын тухай сэдэв мэдээллийн хэрэгслийн анхааралд дахин орж ирэв. “Бидний хамтын ажиллагаа эрх ашигт маань нийцэж, энх тайван, аюулгүй байдалд түлхэц болж одоо АНУ-ын тэргүүлж байгаа дэлхийн дэг журамд нөлөөлөхүйц гурван талт механизм сэргээх ирээдүйг нээнэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
2025-08-07

Хонконгод үер бууж хар түвшинд шилжив

Хонконг болон БНХАУ-ын өмнөд мужуудад энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орж, их хэмжээний үер буужээ. Улмаар хар түвшний сэрэмжлүүлэг гаргаж, эмнэлэг, сургууль, шүүх, иргэний бүртгэлийн газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод буй юм. Энэ нь 1884 оноос хойш орсон хамгийн хүчтэй аадар бороо байжээ. Мөн үерийн улмаас Хонконг, Гуандун, Макаогийн онгоцны буудлуудын нислэгийн 20 орчим хувь цуцлагдаж, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүрээр зорчих хурдны хязгаарлалт тогтоосон байна. Түүнчлэн метроны буудлууд усанд автаж, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ.
2025-08-07

Монголбанк энэ оны эхний хагаст долоон тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний хагас жилд долоон тонн үнэт металл худалдан авсан байна. Тодруулбал, Төв банк өнгөрсөн долоодугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 23.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 396.6, Баянхонгорынх 915.4 кг үнэт металл худалдан авсан гэнэ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Нэг грамм алт худалдан авах дундаж үнэ одоогоор 384 мянган төгрөг байна.
2025-08-07

Дархан-Уул аймгийн эмнэлгийнхэн хөхний сүүний банктай болов

Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ЖиЖи Ритэйл” ХХК, “Baby world” хүүхдийн дэлгүүрийн хамт олон ДарханУул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийнханд хөхний сүүний банк байгуулж өгчээ.
2025-08-07

“Суралцагчдын тоо өссөнтэй холбоотой олон урсгал зардал дээд хязгаарыг давсан”

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Боловсролын яаманд боллоо. Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбар 4.8 их наяд төгрөгийн төсвийн саналыг боловсруулан, санал авахаар оруулж байна. 2026 оныг Засгийн газраас Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Багш, ажилтны цалинг нэмж, чадах, эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанаар ярьсан.
2025-08-07

Баянзүрх хайрханд зургаан га таримал ой бий болгожээ

Ээжийнхээ дурсгалд зориулж “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль хамгаалах холбоог байгуулж, 2011 оноос мод тарьж эхэлсэн Д.Эрдэнэчулуун Баянзүрх хайрхны зургаан га талбайд таримал ой бий болгоод байна. Түүний хөдөлмөрийг Монголын байгаль хамгаалагчдын холбоо ойжуулалтын шилдэг туршлагаар нэрлэж, олон нийтэд танилцуулав.
2025-08-07

“ДЦС-5” төслийн сонгон шалгаруулалтад Камбожид бүртгэлтэй “Митайм интернэшнл” ХХК санал ирүүлжээ

“Дулааны цахилгаан станц-5” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүү-лэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийг сонгон шалгаруулах тендерт “Митайм интернэшнл”, “Шунхлай холдинг” гэсэн хоёр компани санал ирүүлснийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ.
2025-08-07

Ус зайлуулах хоолойгүй хотод тойрох бус, туулах л зам бий

Улаанбаатар хот хүрээгээ тэлж, барилга, байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр нийслэлийн иргэд жил бүрийн зун уртын харайлтын “тамирчин” болдог билээ. Хаашаа л харна, гуталтай, гуталгүй, ус туулсан, үсэрч харайсан залуус, ойр хавийнхаа хайс хашлагаас “зүүгдсэн” ахмадууд, цүнх, саваа шавхай болгохгүй гэсэндээ дээшөргөсөн хүндийг өргөлтийн тамирчид шиг хүмүүс. Ер нь борооны дараа хотоор алхана гэдэг хурд, хүчний тэмцээнд авхаалж самбаагаа сорьж буйтай адил.
2025-08-07

Сургууль, цэцэрлэгүүдэд 4471 багш дутагдалтай байна

Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын 895 сургуульд 60 мянга, 1400 гаруй цэцэрлэгт 40 орчим мянган багш, ажилтан ажиллах урьдчилсан тооцоо бий. Гэсэн ч бага боловсрол, байгалийн ухааны хичээлүүдийн багш дутагдалтай хэвээр байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл Боловсролын ерөнхий газраас сургалтын байгууллагуудад нэн шаардлагатай багшийн сул орон тооны мэдээллийг өчигдөр танилцуулав. Уг тайланд дурдсанаар энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байгаа аж. Үүний 1590 нь нийслэлд гэнэ.
2025-08-07

Хулан тархац нутгийнхаа 20 хувьд л идээшилдэг гэв

Дэлхий дээрх хулангийн нийт тархац нутгийн 70, популяцын 80 орчим хувь нь Монголд хамаардаг гэж үздэг. Тодруулбал, хулан 360 мянган ам км газарт идээшлэн нутагладгийн 252 мянга гаруй нь, нийт 112 мянга гаруй тоо толгой буйн 90 мянга орчим нь манай улсын говийн бүсэд бийг олон улсын байгууллагынхан судалж тогтоосон юм. Тэгвэл тус амьтны түүхэн тархац болсон Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт одоогоор Монгол дахь нийт популяцын долоон хувь буюу 6000 орчим хулан идээшилж буйг тухайн хэсгийг хариуцсан хам¬гаалалтын захиргаанаас мэдээлэв.
2025-08-07

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүмүүсийг шалгаруулна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж буй талаараа цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Шалгалтад оролцох сонирхолтой иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг өчигдрөөс эхлэн энэ сарын 22-ны 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авах аж. Тодруулбал, их, дээд сургууль төгссөн, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэдийг мөрдөгч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер албан тушаалд сонгон шалгаруулах юм байна.
2025-08-06

“Хаалга ба сонголт”-оос дотоод ертөнцөө тольдоорой

Пост модерн чиглэлээр уран бүтээлээ туурвигч М.Тодбилэг анхны бие даасан “Хаалга ба сонголт” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ баасан гарагт толилуулах нь. Энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэн нь бидэнд дотоод ертөнцийн “хаалганууд”-ынхаа өмнө түр ч атугай саатан чимээлэх боломж олгож, сонголт бол хувь тавилангийн нэгээхэн хэсэг болохыг мэдрэн, эргэцүүлэх орон зай олгох аж
2025-08-06

Хүннүгийн үед хамаарах “Гол мод II” дурсгалт газарт дахин малтлага, судалгаа хийх нь

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь “Гол мод II” хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны нэгдүгээр бунхан тэргүүт 200 гаруй булш бүхий түүх, археологи, соёлын дурсгалыг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлж байсан. Язгууртны нэгдүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуу, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал гэгддэг.
2025-08-06

Түмэн тэмээний баярын товыг таван жилээр гаргаж, аялал жуулчлалд жишиг тогтоов

Аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөөтэй, уламжлал болсон томоохон арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, цар хүрээнд ач холбогдол өгч, товыг нь аль болох эрт зарлахыг тус салбарын бизнес эрхлэгчид, тур оператор компаниуд шаардсаар ирсэн. Уг шаардлагын дагуу Өмнөговь аймгийн ЗДТГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооноос Түмэн тэмээний баярын товыг таван жилээр гаргаж, аялал жуулчлалын байгууллагуудад хүргүүлжээ.
2025-08-06

Л.Хэмилтон зодог тайлах ёстой

“Феррари” багийн нисгэгч, дэлхийн долоон удаагийн аварга Л.Хэмилтоны талаарх бодлоо “Формула-1” уралдааныг олон жилийн турш удирдаж байсан Б.Экклстоун илэрхийлжээ. “Льюис бол маш авьяаслаг уралдаанч. Тэр үргэлж тийм хэвээрээ байх болно. Гэхдээ оргилд гарсан ихэнх шилдэг тамирчны адилаар түүнд одоо ганц л зам үлдээд байгаа. Одоо уруудах л зам бий. Ийм тамирчид ядардаг. Льюис ч ядарч байгаа.
2025-08-06