Өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг яаралтай хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдэд уриалав
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн сард хэлэлцэн тогтоож, холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдсэн юм.
2025-07-04
Дундговьд газар таван магнитудын хүчтэй хөдөлж, голомтод нь зургаан баллын чичирхийлэл үүсгэжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт, 13 км-ийн зайд өчигдөр 07.03 цагт газар таван магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хо¬хирол учраагүй байна. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгджээ. Монгол орны нутаг дэвс¬гэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд газар 3.5-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 24 удаа бүртгэгдсэнийг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв.
2025-07-04
“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржээр 26.3 сая тонн нүүрс арилжив
Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-07-04
П.Лхагвадуламын бүтээл 78 дахь удаагийн Локарногийн кино наадамд өрсөлдөнө
“Сэр сэр салхи” киногоороо олон улсын томоохон кино наадмуудад амжилттай оролцсон найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын бас нэгэн шинэ бүтээл дэлхийд үнэлэгдэж эхлэв. “Гуру медиа” болон Францын “Аврора филмс” компанийн ээлжит шинэ уран бүтээл “Урагшаа харсан цонх” (A south facing window) хэмээх богино хэмжээний кино нь 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын Pardi di Domani-Concorso Corti d’Autore буюу уралдаант хэсэгт албан ёсоор сонгогдон, ирэх наймдугаар сард дэлхийн нээлтээ хийхээр болжээ.
2025-07-03
41 хүн хэл засалчаар суралцаж, дипломаа гардаж авлаа
Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооныхон Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургаж буй юм. Өнгөрсөн гурван жилд уг сургалтад135 хүн хамрагдан, хэл засалчаар төгссөн бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Дорнод аймгаас багш, эмч, сэргээн засалч мэргэжилтэй, нийт 41 хүн сурч, хэл засалчийн дипломоо гардан авчээ.
2025-07-03
Ерөнхий сайдаа огцруулахыг тайландчууд ер юман чинээ тоодоггүй
Тайландын олон нийт Ерөнхий сайд хатагтай Пхэтхонгтхан Чинаватыг огцрохыг шаардан жагсаж тэмцэж эхлэв. Чинаватын тэргүүлсэн Засгийн газар Камбож улстай хилийн зөрчилдөөн үүсгэснээс ард түмэн нь сэтгэл дундуур байдаг гэж хэлж болно. Эсэргүүцэл хөдөлгөөн сэтгэлийг нь тэгтэл зовоохгүй байгаа бөгөөд уг цуглааныг тайван амгалан шинж чанартай байлгахад анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэж Ерөнхий сайд мэдэгджээ. “Бид хүний эрхийн хүрээнд ажиллана, өшөө хонзон санахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
2025-07-03
Оюутан тамирчид Дэлхийн универсиад наадамд оролцоно
Монголын оюутан тамирчид нь Дэлхийн оюутны универсиад наадамд оролцсоны 60 жилийн ой энэ жил тохиож буй. Унгарын Будапешт хотод 1965 онд болсон дэлхийн оюутны IV наадамд Монгол Улс эмэгтэй, эрэгтэйчүүдийн волейболын багийг анх илгээсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн наадам ХБНГУ-ын Берлин хотод болох нь. Универсиад наадмын бэлэгдэл нь “Ванда”.
2025-07-03
Гэмт хэргийн шалтгаан болсон нийгмийн суурь асуудлуудад анхаарч ажиллахыг үүрэгдэв
Бусдын амь, эрүүл мэндэд зэрлэгээр халдсан хэрэг сүүлийн үед шил шилээ даран гарч, үүнтэй холбоотой айдас түгшүүр, болгоомжлол нийгэмд үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүхний суурь шалтгааныг тэгш бус байдал, ёс суртахууны уналт, сэтгэцийн хямралтай холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, боловсрол, эрүүл мэнд, хууль, эрх зүй, соёл, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынханд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгосноо мэдэгдэв. Энэ чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж танилцуулахыг ч салбарын сайд нарт даалгажээ.
2025-07-03
“Сэлэнгэ”, “Хилчин”-ийнхэн улсын аварга багаар шалгарлаа
Монголын волейболын холбооноос Дундговь аймагт зохион байгуулсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжилж өндөрлөлөө. Орон нутгийн тамирчид улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг, нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн клубийн тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж, эл спорт манай улсад эрчимтэй хөгжиж буйг харуулав. Жил бүр болдог дээрх тэмцээнээс шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдах мэргэжлийн тамирчид төрдгөөрөө онцлогтой.
2025-07-03
Есөн тэрбумдаа тохирсон сэтгэл ханамж өгч чадах юм уу
Наадамчдаа гомдоосон тасалбарын маапаан. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан даруйдаа уламжлал ёсоор “шуураад” дуусав. Хоол ундаа зэхээд, хонон өнжин дугаарлаад ч нэмэргүй, технологийн дэвшил ашиглан цахимаар борлуулаад ч ялгаагүй, төрийн наадмын тасалбар гэдэг угаас илүү танилтайд нь олдож, их артай, аргатай шагчдын “хаалгаар гарахгүй, хаагуур гарах вэ дээ” хэмээн маадгархан бөөндөж суудаг эд болсон нь нууц биш. Жилийн жилд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг наадмын тасалбараа борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 13 мянган суудлын тоогоороо зардаггүй нь хамгийн хоржоонтой. Улстөрчид, гишүүд, сайд, дарга нар, тэдний ар гэрийнхэн, танил талынхнаас гадна дотоод, гадаадын хүндэт зочид гийчид, ЭСЯ-д, дипломат албаныхан гэсээр дор хаяж 500-600 суудал эзэлнэ.
2025-07-03
Монгол эмэгтэйн санаачилга Азийн шилдэг нөлөөллийн төслөөр шалгарчээ
Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний хийсэн ажлыг сурталчлан таниулах зорилгоор “Women in tech” олон улсын байгууллагаас зохион байгуулдаг шилдэг старт-ап, төсөл, хөтөлбөр шалгаруулах уралдаанд Л.Бадамцэцэг хэмээх монгол эмэгтэйн санаачилга Азийн бүс нутгаас тэргүүн байр эзэлжээ.
2025-07-03
Хариуцлагагүйн зуд дагуулсан “ДЦС-3”-ын осол буюу цахилгаан, дулаангүй өвөлжих аюул
Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь амьдран суудаг нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол, хангамжтай холбоотой гамшгийн онцгой нөхцөл байдал хэдийн нүүр¬лэчхээд байна. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өн¬гөрсөн сарын эхээр гарсан ослын улмаас нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй, найдвартай хангах үүрэг хүлээсэн гол байгууллага нь нийт хүчин чадлынхаа дөрөвний нэг буюу 25 хувийг алдчихсан.
2025-07-03
Хүчтэй салхины улмаас Төв талбайн асар нурж, гурван хүн гэмтэв
Нийслэлд өчигдөр 18.40 цагийн орчимд хүчтэй салхилсны улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан төмөр асар нурж, гурван иргэн гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Хүчтэй салхины улмаас асар нурж, хоёр том хүн, нэг хүүхэд гэмтсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг шалгаж байна.
2025-07-03
“Манчестер сити” хожигдож, шуугиан тарив
АНУ-д үргэлжилж буй Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-д Английн “Манчестер сити” баг Саудын Арабын “Аль Хилаль” багт ялагдаж, томоохон сенсаац дэгдлээ. Орландо хотын “Кэмпинг уорлд” цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр багийн тоглолтын үндсэн цаг 2:2-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагийн эцэст Азийн баг 4:3-ийн харьцаатай ялалт байгуулжээ.
2025-07-02
NBA-ийн “халуурал” эхэллээ
Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн энэ зуны солилцоо наймааны цонх өнгөрсөн даваа гарагт нээгдлээ. Ийнхүү багууд бүрэлдэхүүнээ зузаатгах, ашиггүй тоглогчдоо явуулах, бүтээн байгуулалтаа эхлүүлэх зорилгоор солилцоо наймаа хийх эрхтэй болж байна. Солилцооны цонх албан ёсоор нээгдэхээс ч өмнө зарим баг, тоглогч чухал нүүдлээ хийгээд амжив. Тухайлбал, Л.Жэймс, Ж.Харден одоогийн багтаа үлдэх шийдвэр гаргасан бол супер од К.Дюрант багаа сольж, “Хьюстон”-д ирсэн билээ.
2025-07-02
Шүүхийн тогтолцоог шинэчлэхэд Европын хороо дэмжлэг үзүүлнэ гэв
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн нээлт өчигдөр боллоо. Твининг буюу хосолмол түншлэл хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй уг төслийн нээлтэд ЕХ-ны гишүүн улс болох ХБНГУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрынхан гээд олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2025-07-02