Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүмүүсийг шалгаруулна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж буй талаараа цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Шалгалтад оролцох сонирхолтой иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг өчигдрөөс эхлэн энэ сарын 22-ны 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авах аж. Тодруулбал, их, дээд сургууль төгссөн, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэдийг мөрдөгч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер албан тушаалд сонгон шалгаруулах юм байна.
2025-08-06
Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ
Иргэд И-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
2025-08-06
Түмэн тэмээний баярын товыг таван жилээр гаргаж, аялал жуулчлалд жишиг тогтоов
Аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөөтэй, уламжлал болсон томоохон арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, цар хүрээнд ач холбогдол өгч, товыг нь аль болох эрт зарлахыг тус салбарын бизнес эрхлэгчид, тур оператор компаниуд шаардсаар ирсэн. Уг шаардлагын дагуу Өмнөговь аймгийн ЗДТГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооноос Түмэн тэмээний баярын товыг таван жилээр гаргаж, аялал жуулчлалын байгууллагуудад хүргүүлжээ.
2025-08-06
Тендерийн хууль дотоодын компаниудын өсөж, дэвших боломжийг хязгаарлаж байна гэв
“Сэлбэ” дэд төвийн тендертэй холбоотой асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооныхон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.3-т захиалагч ажлын хувьд 30, бараа, материалынх бол нэг тэрбум, үйлчилгээний сонгон шалгаруулалтад 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер зарласан бол гадаадын этгээд оролцохыг үл хориглоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 30 тэрбумаас дээш үнийн дүнтэй бүтээн байгуулалтад гадаадын компаниуд оролцох эрхтэй.
2025-08-06
Ажилтны санаандгүй үйлдлээс гаргасан хохирлыг компани хариуцна
Аливаа байгууллагын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохирол учруулбал хууль, эрх зүйн орчинд хэрхэн шийдвэрлэдэг талаар хуульч О.Батхүү цахим хуудсандаа хуваалцжээ. Тэрбээр “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохи¬рол учруулсан бол хохирлыг тухайн компани хариуцан төлөх үүрэгтэй. Гэтэл зарим компани ажилтныхаа учруулсан хохирлыг төлөхөөс татгалзаж, бидэнд ямар ч хамаагүй гэдэг. Ингэж хуулийн мэдлэггүй хүмүүсийг нэмж хохироодог” хэмээн бичсэн байна.
2025-08-06
Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг засахыг хүсэв
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өчигдөр хуралдав. Тус зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд уулзаж, бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлт хийхийн тулд хувийн хэвшлийнхний байр суурийг сонсон, улмаар Татварын багц, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдээлсэн байна.
2025-08-06
ССАЖЗЯ-ны төсвийг өгсөн саналаас нь гурав дахин бууруулжээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд санал авах танхимын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд болов. Сайд нар хуулийн хугацаанд багтаан салбарынхаа төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Тус яамнаас 1.5 их наяд төгрөгийн санал өгсөн ч Төсвийн тухай хуулийн дагуу “танагдаж”, 553.9 тэрбум төгрөгөөр хязгаарыг нь тогтоосон аж.
2025-08-06
“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгахаар шийдвэрлэлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд сэргээн байгуулсан “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Төрийн хэмнэлт, төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих, чиг үүргийн давхардлыг арилгах бодлоготой холбоотойгоор ингэж шийдвэрлэсэн байна.
2025-08-06
Орхон голд сэлэхээр орсон иргэн живж нас баржээ
Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна.
2025-08-06
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 25-26- нд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт манайулсад болно. “Inspire, Impact, Invest” уриатайгаар зохион байгуулах эл уулзалт нь бизнес эрхлэгчэмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, сайн туршлагаас судлах, хөрөнгө оруулалт татах зорилготойюм байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарц, боломжийг нээх, саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар бодлого боловсруулах аж.
2025-08-06
Англи хэлний 900 орчим багш дутагдалтай гэв
Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан билээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас эхлэн заахаар тусгасан аж. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэл зааж эхлэхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 2024-2025 онд англи хэл заалгах ёстой байсан хүүхдүүд ийн энэ жилээс буюу дөрөвдүгээр ангиасаа сурч эхлэхээр болсон гэсэн үг.
2025-08-06
Нийслэлд 24 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
2025-08-06
Говийн үзэсгэлэнт тогтцыг элсэн манхны баяраас тольдоорой
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан элс Элсэн манхны баяр-2025” арга хэмжээг энэ сарын 15-17-нд зохион байгуулах нь. Энэ үеэр элсэн манхны оргил булаацалдах болон гар бөмбөгийн тэмцээн, автомашины кросс, хурдан морины уралдаан зохион байгуулах юм. Мөн хүчит бөхийн барилдаан, сур харваа, “Хонгорын голын тойром” шагайн харваан тэмцээн болох аж.
2025-08-05