Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.05-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.